Элит үрийг бойжуулж эхэллээ


1-р сарын 20
13 цаг 28 минут

ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа хөгжлийн төвийн дэргэд Вирусгүй төмсний бичил булцуу үржүүлгийн лабораторийг ашиглалтад орууллаа.

Ингэснээр эхний супер элит үрийн ургамаланцрыг булцуу болгон бойжуулахаар аэропоник орчинд шилжүүлэн суулгаад байна. Улсын төсвийн хөрөнгөөр төвийн загвар аж ахуйг үрийн төмсний үржүүлгээр дагнан хөгжүүлж, дотооддоо төмсний супер элит үр үржүүлэх нөхцлийг бүрдүүлж, үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг элит үрээр хангах боломж бүрдүүлж байгаа юм.

Судалгаа хөгжлийн төвийнхэн энэ онд Вирусгүй төмсний бичил булцуу 10 мянга, эх ургамаланцарыг 2000 ширхэг үйлдвэрлэхийг зорьж байна. Энэ нь манай улсад шаардагдах супер элит үрийн булцууны 20 хувийг хангахыг ХХААХҮЯ мэдээлжээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр заасан билээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.