Иргэд төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцоно


1-р сарын 20
13 цаг 27 минут

рж танилцана уу.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав "Хараат бус төрийн аудитын үр дүнд Засгийн газрын болон төрийн салбарын байгууллагын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, улмаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний үр нөлөөг сайжруулах зөвлөмж өгөх нь Төрийн аудитын байгууллагын эрхэм зорилго юм. Төрийн аудитын шалгагдагч гэдэг нь төсвийн мөнгөөр санхүүжиж буй төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж болон нийтийн өмчийг захиран зарцуулах эрх олгогдсон этгээдүүдийг хэлдэг. Харин төрийн аудиторууд эдгээр байгууллагууд төрийн нөөцийг зөв захиран зарцуулж байгаа эсэхийг шалгах, хянах, дүгнэлт гаргаж зөвлөмж өгч байгаа үйл явцыг Төрийн аудит гэнэ. Төрийн аудитаар төрийн байгууллагууд нь төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг ил тод, хариуцлагатай, зүй зохистой, үр ашигтай зарцуулж буй эсэхэд дүгнэлт гаргадаг бөгөөд аудитын тайланг иргэд болон түүний төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ-д тайлагнадаг.

Төрийн аудитын шалгагдагчийн жишээ:

  • Засгийн газар, түүний харьяа байгууллага,
  • Улсын сургууль, цэцэрлэгүүд.
  • Төрөөс санхүүжилт авдаг эмнэлэг,
  • Терийн өмчит компаниуд.
  • Орон нутгийн засаг захиргааны байгууллага,
  • Нийтийн өмчийг захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд.
  • Төрийн нэрийн өмнөөс түүний чиг үүргийг гэрээгээр шилжүүлэн авсан этгээдүүд зэрэг болно.

Энгийнээр хэлбэл, төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай, хуулийн дагуу зарцуулж байна уу гэдгийг шалгаж, хариулт өгдөг. Энэ нь төрийн үйлчилгээг зориулалтын дагуу ажиллуулахын зэрэгцээ үрэлгэн байдал, залилан, авлигаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Төрийн үйлчилгээний хариуцлагатай байдал нь иргэдэд, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн иргэд төрийн хяналтын хэрэгжүүлэхэд хялбараар оролцох боломжтой болж буйгаараа ач холбогдолтой" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай59 минут 3 секундын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 1 минутын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна1 цаг 4 минутын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов1 цаг 19 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг1 цаг 20 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"1 цаг 21 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”1 цаг 22 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна1 цаг 23 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа1 цаг 27 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна1 цаг 32 минутын өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.