Чингэлтэй дүүрэгт ӨДРИЙН ЦАГААР хог хаяхыг хориглолоо


1-р сарын 20
13 цаг 26 минут

Чингэлтэй дүүрэгт ӨДРИЙН ЦАГААР хог хаяхыг хориглолоо

Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагуудад хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарсан талаар мэдээлж байна.

Тус дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар "Чингэлтэй дүүргийн төвийн дүүргүүд буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаях боломжгүй. Харин 21 цагаас хойш хог хаях боломжтой байхаар Засаг даргын захирамж гарлаа. Хэрвээ хог хаявал иргэн болон ААН-үүдийг Зөрчлийн тухай хуулиар торгоно.   

Учир нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд өдөрт гурван удаа хог ачдаг. Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид энэ цагуудад бүх хүчин чадлаараа ажиллана. Хэдий гурван удаа хог ачиж байгаа ч иргэд хүссэн үедээ хог хаясаар байдаг тул хог байсаар л байдаг.

Өглөө 8 цагт хог ачсаны дараа 9 цагт иргэн, ААН-үүд хогоо хаячихдаг. Энэ үед зарим иргэд хогийн уутыг задлах тохиолдол гарсаар байна. Тиймээс хоггүй , эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх  ухаалаг зохицуулалт болж байна гэж үзэж байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.