С.Болд-Эрдэнэ: Цаашид зэсийн хэрэглээ улам нэмэгдэнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна


1-р сарын 20
13 цаг 25 минут

С.Болд-Эрдэнэ: Цаашид зэсийн хэрэглээ улам нэмэгдэнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна

Уул уурхайн салбарын ойрын ирээдүйг тодорхойлохоор энэ салбарынхан Саудын арабын хаант улсын нийслэл Рияд хотод гурав хоног (2025.01.14-2025.01.16) хуран чуулав.

Энэ хуралд манай улсаас Засгийн газрын түвшинд оролцоогүй. Чухал ашигт малтмалын холбооны УЗ-ийн гишүүд хуралд оролцсоны сацуу уул уурхай, эдийн засгаар дагнан бичдэг найман сэтгүүлч хурлыг сурвалжлав.

Mining insight сэтгүүлийн редактор С.Болд-Эрдэнээс ирээдүйн түүхий эд гэж юу болох, яагаад ирээдүйн гэж онцолж байгааг тодрууллаа.

-Ирээдүйн түүхий эд гэж ямар эрдсийг хэлж байна вэ?
-Таван түүхий эдийг онцолж байна. Зэс, литий, кобальт, никельд түлхүү ач холбогдол өгч байна. Чухал ашигт малтмалын жагсаалтаа зарласан 30 гаруй улс бий. Тэд бүгд эдгээр таван түүхий эдийг жагсаалтдаа оруулжээ. Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч, баттэрэй хуримтлуурт зэс гол түүхий эд нь юм. Мөн зэсийг дата төвүүдэд, дайны зориулалтаар түлхүү хэрэглэх боллоо.

skip-share

Үйлдвэрлэл нь эхэлсний нэг нь Какао Камола юм. Маш том, нөлөө бүхий төсөл. Жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. “Оюу толгой”-гоос хойно нээгдсэн ч хүчин чадал нь давжээ.

Цаашид зэсийн хэрэглээ улам нэмэгдэнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Судалгааны байгууллагууд зэсийн хэрэглээ 2030, 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэх мэтээр таамаг танилцууллаа. Өөр өөр тоонууд хэлж байна. Зэсийн хэрэглээ нэмэгдэх хэрээр жилд таван том уурхай нээгдэж байж энэ хэрэглээг хангана. Том уурхай гэдэг нь манай “Оюу толгой”-той дүйцэх хэмжээний уурхайг шинээр нээх шаардлагатай.

Эдгээр уурхай хаана нээгдэх вэ гээд асуухаар Булангийн орнууд, Дундаж Ази, Африкт нээгдэнэ гэж судалгааны байгууллагууд, уул уурхайн салбарын нөлөө бүхий компанийн төлөөлөгчид маш итгэлтэйгээр хэлж байна.

Хойд Америк, Австралид эрэл хайгуул хийж байна. Шинэ ордууд, нөөцүүд тодорхой хэмжээнд илэрч байгаа ч хангалтгүй. Ялангуяа Төв, Хойд Африкт сүүлийн арван жилд хоёр том уурхай нээгдсэн. Үйлдвэрлэл нь эхэлсний нэг нь Какао Камола юм. Маш том, нөлөө бүхий төсөл. Жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.      

“Оюу толгой”-гоос хойно нээгдсэн ч хүчин чадал нь давжээ. 2013 онд хамгийн анх Цагаан суваргын гэрээг ярьж эхэлсэн. Конго улсад ч тухайн үед энэ төслийг анх ярьсан бол бүтээн байгуулалт нь дуусжээ. Энэ төсөл маш хурдтай урагшилсан байна. Зэсийн орд, уурхай нээх нь нэг хэрэг. Бүтээн байгуулалт, ашиглалт, олборлолтыг маш хурдан хэрэгжүүлэх нь чухал гэдгийг эндээс харж болно.

Өмнө нь 10 жил хайгуул хийдэг байсан бол энэ хугацааг 3-4 жил болгон бууруулах, бүтээн байгуулалтын үе шатыг 10-аад жил байсныг багасгах, олборлолтын хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлбэл эрэлтээ хангаж чадна гэдгийг тодорхой хэлж байна.                

-Энэ хурал уул уурхайн бусад хурлуудаас ямар онцлогтой вэ?    
-Future minerals forum гэсэн нэртэй энэ хурал дэлхийн хойд хагаст болон Австралид болдог хурлуудаас онцлог. Хөрөнгө оруулалтын чуулган биш, эдийн засгийн чуулган биш, ирээдүйн түүхий эдийн форум гэсэн нэртэй.             

Канадад дэлхийн хамгийн том чуулган PDAC жил бүр болдог. Энэ хурал маш өргөн хүрээг, өргөн сэдвийг хамардаг. Харин энд зөвхөн түүхий эдтэй холбоотой асуудлыг хөндлөө.  

Зах зээл, бүс нутгийн геологи хайгуул, хамтын ажиллагааны талаар түлхүү ярьдаг юм байна. Үүгээрээ онцлог байв. Хойд Америк, Австралид болдог хурлуудад бизнес, санхүү нь өндөр хөгжсөн орнууд оролцдог. Харин энд Дундад Азийнхан, Төв Азийнхан, Африкууд, Булангийн орныхон түлхүү оролцдог юм байна. Энэ бүс нутаг ямар ялгаатай вэ гэхээр уул уурхайн салбар нь дөнгөж хөгжиж эхэлж байна. Уул уурхайн салбараа түлхүү хөгжүүлэхээр зорьжээ. Ажил хэрэгч, шинэлэг хурал болдог юм байна.

Ярьж буй сэдвүүд, хамтын ажиллагааны мессежүүд, асуудлуудаа эрэмбэлж, түүний шийдлийг ярилцаж байгааг нь харахад бүтээлч байдлаар хандаж байна. Энэ хоёр дахь онцлог нь юм. Миний анзаарснаар гурав дахь онцлог нь юу гэхээр өчигдөр, өнөөдөр зохион байгуулагч орны сайд нар нэг үгийг давтан хэллээ. Үнэ цэнийг шинээр бүтээх тухай дахин дахин онцоллоо.

Манай улсад уул уурхайд ямар яриа яригдаж байна гэхээр энэ салбарыг илүү хүртээмжтэй болгох тухай юм. Одоо байгааг илүү хүртээмжтэй болгох, бусадтайгаа хуваалцах, ард түмэн, орон нутгийн иргэдтэй хуваалцах, үр өгөөжийг нь шингээх тухай ярьдаг бол энд шинэ үнэ цэн бүтээхэд анхаарч байна. Үүний тулд яах ёстой, ямар үнэ цэн байх ёстой гэдгийг хэлж байна.

Ялангуяа Саудын Арабын хаант улсын Эрчим хүчний, Эрдэс баялгийн, Хөрөнгө оруулалтын   сайд нар энэ үгийг давтлаа. Бид Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, иргэд орон сууцны зээл авах бол энэ сангаас урьдчилгааг шийдэхээр зохицуулсан. Бид уул уурхайн үнэ цэнийг ингэж ойлгож хуваарилж байгаа бол Саудын Арабууд ирээдүйн ажлын байр, залуучуудын оролцоо, уул уурхайн салбарын эко системээ шинээр бий болгох, ханган нийлүүлэлтийн сүлжээг дахин бий болгож өрсөлдөх гэх  мэтээр том зургаар нь зураглаж байх шиг байна. Үүгээрээ давуу талтай, ялгаатай форум байна.

Энэ хурал дөрөв дэх жилдээ болж байгаа тул энэ бүс нутгийн Засгийн газрууд, компаниуд, оролцогч талуудын итгэлцлийг дөнгөж бий болгох үе шатандаа яваа юм байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.7 сар 27. 17:20Худалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ7 сар 27. 17:19ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа7 сар 27. 17:17Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ7 сар 27. 17:16Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ7 сар 27. 17:11Манай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг7 сар 27. 17:10Монголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно7 сар 27. 17:09Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна7 сар 27. 17:09Английн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна7 сар 27. 17:07Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв7 сар 27. 17:06Уулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ7 сар 27. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.