Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ


1-р сарын 15
15 цаг 54 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдөрийн ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкнуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг 2 нэгж хувиар нэмэхээр шийдэв.

 

Жилийн инфляц 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 9, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарчээ. Инфляц зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж нэмэгджээ.

 

Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өслөө. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэх төлөвтэй байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн, гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал багасахгүй, үргэлжилсэн хэвээр байна. Банкны салбарын зээлийн өсөлт их байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүйг төв банк мэдээллээ.

 

Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкнуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэхээр шийдсэн аж. Энэ нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцэх юм. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр хэрэгжүүлэх аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина1 цаг 49 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав1 цаг 50 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ1 цаг 51 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ1 цаг 57 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"1 цаг 57 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 58 минутын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува1 цаг 59 минутын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ1 цаг 59 минутын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв2 цагийн өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна2 цаг 1 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.