Дэлхийн оюутны спортын өвлийн наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна


1-р сарын 15
15 цаг 54 минут

Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам энэ сарын 13-23-нд болж байна.

 

Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна.

Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөх бол уран гулгалтын төрөлд дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл оролцоно.

 

Харин гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, уулын цанын төрөлд дасалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор А.Сондорбаяр, О.Өсөх-Ирээдүй, А.Итгэл, снөүбоардын төрөлд Г.Ганзориг өрсөлдөх юм.

 

Монголын баг тамирчидаас онцолбол, снөүбордын төрөлд оролцох Г.Ганзориг нь Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд өрсөлдөх анхны монгол тамирчин болж байна. Тэрбээр энэ төрөлдөө Монгол Улсын гурван удаагийн аварга, Монголын бүх ард түмний спортын их наадмын алт, мөнгөн медальт тамирчин юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.