Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбосноор 30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ


1-р сарын 3
15 цаг 23 минут

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг хийж байж, 30 сая тонноос доошгүй нүүрс экспортлох, улмаар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүний дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр боомт бүрээр 10 сая тонноос доошгүй нүүрсийг экспортод гаргах бололцоо бүрдэнэ. Энэхүү тогтоолын төслийг баталсны дараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг батлахаар ажиллана” гээд хоёр талт хэлэлцээр учраас цаг хугацааг тодорхой хэлэх боломжгүй хэмээлээ. Засгийн газрын 14 мега төслийг хэрэгжүүлэх түлхүүр нөхцөл нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт байх болно гэдгийг тэрбээр тэмдэглэсэн юм. 

Энэхүү төсөлд тусгасан асуудлуудыг тохиролцох гэж 60 удаагийн уулзалт хийсэн талаараа Б.Дэлгэрсайхан сайд дуулгаад, зарим саналын томьёололтой холбогдуулан түүнээс үүдэх нөхцөл байдлын талаар саналаа хэлt.. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа5 сар 23. 17:08Улаанбаатар марафоны нээлт 9:30 цагт Соёлын төв өргөөний урд болно5 сар 23. 17:08АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй5 сар 23. 17:07АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна5 сар 23. 17:04Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж байна5 сар 23. 17:03Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна5 сар 23. 17:03Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!5 сар 23. 17:03Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав5 сар 23. 17:02Нийслэлийн 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 23. 17:00Австралийн зүүн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ5 сар 23. 16:24Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна5 сар 23. 16:23Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ5 сар 22. 16:45
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.