Монголын говиос эртний хүний яс олджээ


12-р сарын 12
16 цаг 53 минут
Монголын говиос эртний хүний яс олджээ
​Өмнөговь аймгийн Булган сумаас эртний хүний яс олджээ. Тодруулбал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Бүгд Найрамдах Польш улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгүүд хамтран 2021 оноос эхлэн “Цахиуртын хөндий: эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байна.
 
Тус төслийнхөн 1995 онд Монгол-Орос-Америкийн “Монголын чулуун зэвсгийн үе” төслийнхний илрүүлэн олж судалсан  Өмнөговь аймгийн Булган, Сэврэй, Өвөрхангай аймгийн Богд сумдын зааг нутагт орших Цахиуртын хөндийн дурсгалт газрын эргэн тойронд нарийвчилсан хайгуул болон малтлага судалгааны ажлыг явуулж байгаа юм.
Судалгааны явцад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Хөтөл усны агуй хэмээн нэрлэгдсэн эгц урагшаа харсан амтай жижгэвтэр агуйг илрүүлэн олж, малтан судалжээ. Малтлагын явцад агуйн 7 дугаар соёлт давхаргаас эртний хүний яс олдсон бөгөөд энэ нь Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор болж байна. Мөн, сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй анхны эртний хүний олдвор аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.