Бархасбадь гаригийн дагуул дээр амьдрал орших эсэхийг судална


10-р сарын 15
17 цаг 14 минут

Europa Clipper" сансрын хөлөг Бархасбадь гаригийн дагуул сарны мөсөн гадаргуу дор гүн далай нуугдаж буй эсэхийг судлахаар Даваа гаригт /2024.10.14/ хөөрлөө. Мөн амьдрал оршин тогтнох боломжтойг мэдэхийн тулд судлаачдын баг зургаан жил буюу 3 тэрбум километр нислэг үйлдэх уг хөлгийг Флорида мужийн зүүн эргээс "SpaceX" компанийн "Falcon Heavy" пуужинг ашиглан хөөргөжээ.

Европа нь Бархасбадь гаригийн 95 дагуулын нэг бөгөөд үүнд 120 километр гүнзгий далай нимгэн мөсөөр хучигдаж байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.

2013 онд Хаббл сансрын дуран 95 дагуулаас хамгийн том нь болох Европын гадаргуугаас гейзерүүд дэлбэрч байгааг олж илрүүлсэн юм. Тиймээс энэ удаад далай мөн эсэхийг тодруулж, амьдрал байх боломжтой үгүйг мэдэхийг хүсч байна.

Хөтөлбөрийн эрдэмтэн Курт Нибур Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ "Энэ бол бидний хувьд хэдэн тэрбум жилийн өмнө амьдрах боломжтой байсан ертөнцийг биш, харин өнөөдөр амьдрах боломжтой ертөнцийг судлах боломж юм" гэж хэлсэн байна. "Europa Clipper" нь асар том нарны хавтангаар тоноглогдсон бөгөөд "NASA"-гийн өөр гаригийг судлах зорилгоор бүтээсэн хамгийн том хөлөг онгоц юм.

Энэ нь сагсан бөмбөгийн талбайтай ойролцоо хэмжээтэй бөгөөд 5.2 тэрбум ам.долларын төсөвтэй.

"NASA"-гийн хувьд анх удаа Бархасбадь гаригийн дагуулыг судлах зорилгоор пуужин хөөргөсөн юм. Сансрын хөлөг нь Европа дагуулыг хамгийн ойроос буюу 25 километрийн зайнаас судлах аж. "Europa Clipper" нь Европа дагуулыг 49 удаа эргэлдэж судалсны дараа 2034 онд даалгавраа дуусгах бөгөөд өөр нэг дагуул болох Ганимедийг мөргөж, сүйрэхээр тооцоологджээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.