Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ


10-р сарын 15
17 цаг 14 минут

БНАСАУ-ын тал Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг дэлбэлсэн тухай Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.

 

"Цэрэггүй бүсээс хойд зүгт авто замын зарим хэсгийг Умард Солонгосын тал үд дундын орчимд дэлбэлсэн. Манай цэргүүд бэлэн байдла дээшлүүж, ажиглалт хяналтаа нэмэгдүүлж байна" гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 

 

Энэ алхам нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгостой харилцаагаа бүрмөсөн таслахаар шийдсэнийг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. Ким Жөн Ун аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтнуудтай тэр болгон хийдэггүй уулзалтыг хийснээс хойш нэг өдрийн дараа авто замуудыг хэсгийг дэлбэлжээ. Уг уулзалтын үеэр тэрбээр Өмнөдийн талыг Пёньяны дээгүүр нисгэгчгүй онгоц хөөргөсөн гэж буруутгаж, үүнийг "ноцтой өдөөн хатгалга" гэж мэдэгдсэн байна. 

 

Өмнөд Солонгостой холбогдсон бүх авто зам, төмөр замуудыг хаана гэж Умард Солонгосын Ардын армийн жанжин штаб өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. "Солонгосын хойгт үүсээд буй цэргийн хурцадмал байдал манай армиас улсын аюулгүй байдлыг цаашид найдвартай хамгаалахын тулд илүү шийдэмгий, хүчирхэг арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж Умардын Жанжин штабаас гаргасан мэдэгдэлд дурджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина5 цаг 41 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав5 цаг 42 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ5 цаг 42 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ5 цаг 48 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"5 цаг 49 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна5 цаг 50 минутын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува5 цаг 50 минутын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ5 цаг 51 минутын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв5 цаг 51 минутын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна5 цаг 52 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.