Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ


10-р сарын 15
17 цаг 13 минут
Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ
Дэлхийн хамгийн ядуу буюу дэлхийн нийт хүн амын 40 хувийнх нь гэр орон болсон 26 орон 2006 оноос хойш их хэмжээний өрөнд орсон гэж Дэлхийн банкны Ням гаригт нийтэлсэн тайланд харуулсан байна. Мөн эдгээр орнууд байгалийн гамшиг, геополитикийн нөхцөл байдалд өртөмхий байгааг онцолжээ.

Эдгээр орнуудад :

  • Этиоп
  • Чад
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
  • Мадагаскар
  • Мозамбик
  • Нигер
  • Сомали
  • Өмнөд Судан
  • Танзани
  • Уганда
  • Замби
  • Афганистан
  • Йемен зэрэг оржээ.

Дэлхийн банкны тайлбарласнаар эдгээр орнууд нь 2006 онтой харьцуулахад их хэмжээний өрөнд орж, төлөх боломжгүй хэмжээнд орсон. Өрийн ДНБ-д эзлэх дундаж харьцаа 72 хувь болж, иргэд нь өдөр тутмын хэрэглээний зардлаа хангаж чадахгүй байдалд хүрсэн байна. Түүнчлэн, "Covid-19" тахлаас хойш дэлхийн улс орнуудын эдийн засаг сэргэж байгаа ч тухайн 26 орны эдийн засаг улам муудсан.

Уламжлалт зах зээлийн санхүүжилт хомс байгаа тул эдгээр улс санхүүгийн асуудлаа зохицуулах гэж Олон улсын хөгжлийн ассоциациас (IDA) буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл авч, санхүүгийн хамааралтай болж байгаа юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшиг мөн адил ноцтой нөлөөлж, ДНБ-ий жилийн дундаж хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалд хүргэсэн. Энэ нь дундаас доогуур орлоготой орнуудын алдагдлаас хамаагүй өндөр үзүүлэлт юм.
Эдгээр улс орнуудын гуравны хоёр нь зэвсэгт мөргөлдөөнтэй, эсвэл ихээхэн тогтворгүй байдалтай тулгарч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж буй. Дэлхийн банкны зөвлөж буйгаар, тус 26 орон татвар хураах тогтолцоогоо сайжруулж, төсвийн зарцуулалтыг илүү үр ашигтай болгосноор эдийн засгаа сэргээх замд орно. Түүнчлэн Дэлхийн банк "IDA"-аар дамжуулан эдгээр улсыг дэмжих зорилгоор 100 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байгаа аж.
 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 44 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 45 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 46 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 46 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 46 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 47 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 47 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 48 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 49 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 49 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.