Э.Золзаяа: МАН хотыг сэргээнэ гэсэн. Шалтаг тоочихгүйгээр мөрийн хөтөлбөрөө бодитоор биелүүлэхийг хүлээх л үлдлээ


10-р сарын 14
15 цаг 27 минут

ХҮН намаас орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг "ХҮН нам 2024 оны орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэгт 400 орчим төлөөллийг нэр дэвшүүлсэн. Эдгээр төлөөлөл маань давхардсан тоогоор 310,000 орчим саналыг авсан.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр ХҮН намаас гурван аймагт буюу Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн Иргэдийн Хурал (ИХ)-д төлөөллүүд сонгогдсон. Мөн Улаанбаатар хотын Багануур, Хан-Уул дүүргийн ИХ-д төлөөллүүд сонгогдсон байгаа.

Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар намын зүгээс олон талын санал дүгнэлтүүдийг гаргахаар ажиллаж байна.

Сонгуулийн үр дүнд тов тодорхой хэд хэдэн зүйл байгааг тодотгож хэлье. Нийслэлд 45 төлөөлөл сонгогдохоор нэр дэвшсэн. Үүнээс МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан боловч 45 төлөөллийн 90 хувь нь сонгогдсон байна. Энэ бол мажоритар тогтолцооны гажуудал.

Цаашдаа орон нутгийн сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг энэ удаагийн сонгуулийн үр дүн харууллаа.

Ирц түүхэндээ байхгүй хамгийн бага хувьтай байлаа. Улаанбаатар хотод ирц 42 хувьтай буюу нийт сонгогчдын 60 хувь нь ирж саналаа өгсөнгүй.

Сонгуулийн ирц дахиад гурав орчим хувиар буурсан бол НИТХ-д МАН 45 суудлыг дангаараа бүрдүүлэх нөхцөл байдал ч үүсэхээр эрсдэлтэй байсан. Энэ бол ардчилсан сонгуульд байж болшгүй үзэгдэл.

100 хувь мажоритар тогтолцоогоор явж байгаагийн гажуудал. Үүнийг засах цаг нь одоо болсон. Цаашид орон нутгийн сонгуульд пропорционал тогтолцоо оруулж явуулахад манлайлж ажиллана" хэмээв. 

"Хэн мөнгөтэй, хулгайч, худалч нь гардаг тогтолцоо нэг л болохгүй байна"

 

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа "Сүүлийн хоёр өдрийн турш ХҮН нам нийт авсан санал, нөхцөл байдал, тоон мэдээлэлдээ анализ хийлээ.

Ямар учир шалтгаан байна вэ?, Энэ бүх гажуудлыг хэрхэн яаж засах вэ?, ХҮН нам юуг хийх ёстой вэ? гэдэгт тодорхой шийдэлд хүрэх өөрчлөлтүүдийг дотроосоо болон гадагшаа хийх цаг зайлшгүй болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын сонгуулийн саналын 

  • 51 орчим хувийг МАН
  • 34 орчим хувийг АН
  • 15 орчим хувийн саналыг ХҮН нам авсан байна. Бусад нам тодорхой хэмжээний саналыг авч үр дүнтэй ажиллалаа.

Ер нь шударга сонгуульд хэрхэн оролцох, өрсөлдөх тэр зарчмаар оролцлоо. Үүндээ мөн тохирсон саналаа авлаа.

ХҮН намын нэр дэвшигчид шударгаар сонгуульд яаж оролцох ёстой яг тэр зарчмаар өрсөлдлөө. 

  • Зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд нийт 60,000 орчим саналыг ХҮН намын нэр дэвшигчид авсан мөртлөө суудлын тоогоо баталгаажуулж чадаагүй. Энэ бол түрүүн хэлсэн тогтолцооны гажуудал мөн. Хэрэв тогтолцоо өөр байсан бол 3-4 намын төлөөлөл орон нутгийн сонгуульд орсныхоо үр шимийг хүртээд нийслэлийн иргэдийг төлөөлөх бүрэн боломжтой байсан гэсэн дата судалгааг гаргасан. 
  • Хоёрдугаарт одоо хот хөгжихийг харах хүлээх л үлдлээ. МАН хотыг сэргээнэ гэсэн. Эдгээр мөрийн хөтөлбөр бодитоор биелүүлэхийг хүлээх үлдлээ.
Хамгийн гол нь хотоо хөгжүүлье, эмх цэгцтэй тайван сайхан орчинд амьдаръя гэсэн нэг зорилготой. Тийм болохоор та бүхнийг амласан хэлснийгээ заавал гүйцэлдүүлээсэй, 2020 оных шигээ яаж ялан гарсантай адил элдэв шалтаг тоочихгүйгээр метрогоо барь, дүүжин тээврээ барь, агаарын бохирдлоо бууруул, түгжрэлийг арилга гэсэн шахалтыг өгсөөр байх болно.

2028 онд тогтолцооны өөрчлөлтөө амжилттай хийж чадвал хотын сонгуулийг шинэ түвшинд гаргах боломжтой болж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Ардчилсан Монгол Улс сонгууль хийхдээ нэг л болохгүй байгааг харж байгаа биз.

Булхай, луйвар, мөнгөний сүлжээ, хэн мөнгөтэй, хулгайч, худалч нь гардаг тогтолцоо нэг л болохгүй байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Болгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ5 цагийн өмнөАпофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө5 цаг 1 минутын өмнөЭ.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ5 цаг 4 минутын өмнөЯпоны баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ5 цаг 5 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэв5 цаг 6 минутын өмнөБага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна5 цаг 10 минутын өмнөОролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна5 цаг 11 минутын өмнөCOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна5 цаг 13 минутын өмнөМонгол Улс “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлнэ5 цаг 16 минутын өмнө“Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв5 цаг 17 минутын өмнөДэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана7 сар 27. 17:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.