“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ


9-р сарын 20
14 цаг 53 минут

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээлээ. 

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан ГХЯ, БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд 75 гэрэл зургийг толилуулж, хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааны өнөө хүртэлх түүхийг дурсах боломжийг олгож байгаа юм. 

Тухайлбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчилсан, Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ байгуулагдсаны 2 жилийн ойн баярт оролцож буй, БНМАУ-ын холын зайн унадаг дугуйн тамирчид 1400 гаруй км зам туулан Бээжин хотод хүрэлцэж ирж байгаа болон Улаанбаатар-Бээжингийн төмөр замын хөдөлгөөний нээлт, 15 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга, Энх тайвны гүүрний нээлт зэрэг түүхэн ховор зургийг дэлгэжээ. Тэдгээрээс хамгийн онцлох нь 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцааны эхлэлийг гэрчлэх захидлууд байв. Нэг нь тухайн үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайгаас БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсанд өөрийн гараар бичсэн захидал буюу хоёр талын харилцаа эхэлснийг гэрчлэх баримт юм. Нөгөөх нь Ерөнхий сайд Х.Чойбалсан 1950 оны 9 дүгээр сарын 30-нд БНХАУ байгуулагдсаны нэг жилийн ойд зориулж баяр хүргэсэн захидал байлаа. 

Энэ мөчөөс эхэлсэн найрамдалт харилцаа үргэлжилсээр өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн  түвшинд хүрээд байгааг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх онцлоод, “Тус үзэсгэлэн нь хоёр орны ард түмний харилцан танин мэдэхүй, хүндэтгэл, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа”-гаа илэрхийлсэн юм. Тэрбээр, -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулганд хэлсэн үгэндээ “Манай хоёр орон байгальд ээлтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийг нягт уялдуулж, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээр хоёр орон “Ногоон торгоны зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах боломжтой” гэж тэмдэглэсэн нь үлгэр жишээ түншлэлийг цогцлоох алхмын чухал хэсэг хэмээн тодотголоо. 

Түүнчлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан “Хүнд хэцүү цаг үед нэгэндээ мөнгө хандивлаж, бие биедээ тусалж байсан гүнзгий нөхөрлөлтэй улсууд. Харилцан итгэж байж хөгжил бий болно. Түүхийг эргэж харах нь ирээдүйн дүр зургийг илүү сайн зурахын төлөө” гэдгийг онцолсон юм.   

Монгол, Хятадын харилцаа өргөжин, сүүлийн жилүүдэд дээд түвшний айлчлалын давтамж нэмэгдэн, иргэд хоорондын харилцаа ч гүнзгийрч байгаа. Иргэд хоорондын болон соёл, хүмүүнлэгийн харилцаа нь улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Үүнд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. 

“Найрамдлын 75 жил” үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ4 цаг 35 минутын өмнө“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа4 цаг 38 минутын өмнөМөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ4 цаг 41 минутын өмнө“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ4 цаг 41 минутын өмнө“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ4 цаг 43 минутын өмнөТ.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй4 цаг 45 минутын өмнө"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"4 цаг 46 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!4 цаг 47 минутын өмнөБНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?6 цаг 29 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.