Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ


9-р сарын 20
14 цаг 52 минут

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Эдмундо Гонсалес бол тус улсын хууль ёсны бөгөөд ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч мөн гэж Европын парламент пүрэв гарагт хүлээн зөвшөөрчээ.  

Хамтарсан тогтоолыг баруун төвийн үзэлтэй Европын Ардын нам, барууныг баримтлагч Европын Консервативчууд ба шинэчлэгчид нам болон хэт барууныг баримтлагч Европын төлөөх эх орончид намууд дэмжсэн нь зургаадугаар сард болсон Европын парламентын сонгуулиас хойш анх удаа барууныг баримтлагч консервативчууд санал нэгдсэн явдал болсон байна. 

Нийт 309 гишүүн дэмжиж, 201 гишүүн эсэргүүцэж, 12 гишүүн түдгэлзсэнээр батлагдсан уг тогтоол нь бэлгэдлийн чанартай бөгөөд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. 

Тогтоолд Венесуэлийн засгийн газраас гаргасан Э.Гонзалесийг баривчлах тушаалыг, мөн ардчилсан сөрөг хүчин болон иргэний нийгмийн эсрэг чиглэсэн аллага, дарамт шахалт, хүний​​ эрхийг зөрчсөн үйлдлүүдийг зэмлэн буруушааж, ийм зөрчлүүдийг таслан зогсоохыг Европын парламентын гишүүд уриалсан байна.

 Испанийн эрх баригчид орогнол олгосны дараа Э.Гонсалес есдүгээр сарын 8-нд Венесуэлийг орхин Испанийг зорьжээ.

 Энэ оны долоодугаар сарын 28-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль нь сонгуулийг шударга явуулах олон улсын стандартыг хангаагүй гэдгийг олон улсын ажиглагчдын тайлан тодорхой харуулж байгааг Европын парламентын гишүүд мөн онцолсон байна. 

Өнгөрсөн ням гарагт Венесуэлийн засгийн газар АНУ-ын гурван иргэн, Европын хоёр иргэнийг Мадуро болон түүний засгийн газрын хэд хэдэн гишүүнийг хөнөөх хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж баривчилсны дараа хурцадмал байдал даамжирчээ. 

Европын Холбооны Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель ням гарагт Испанийн нэгэн телевизийн сувагт ярилцлага өгөх үеэрээ Мадурогийн засгийн газрыг “дарангуйлагч” хэмээн тодорхойлсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.