Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


9-р сарын 19
15 цаг 05 минут

"Эрүүл амьдралын экспо"-г есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах талаар Монголын хоол зүйчдийн холбоо, Иогийн холбооноос мэдээллээ.

Энэ үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө, тэр дундаа жирэмсэн хөхүүл, нярай, бага настай хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт, үйлчилгээг олон нийтэд зориулан явуулах аж. 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй: 

Бямба гарагт:

  •  10:00 цагт Иог нарны мөргөл (Сургалт-Жирэмсэн хөхүүл ээжүүдийн хооллолт)
  • 11:00 цагт Сургалт, өглөөний цай (Сургалт-Жирэмсэн үеийн сэтгэл зүй)
  • 12:00 цагт Өдөрлөгийн нээлт (Жирэмсний иогийн дасгал)
  • 14:00 цагт Сургалт-Нярайг бор хоолонд оруулах
  • 14:20 цагт Сургалт 0-3 настай хүүхдийн сэтгэл зүй
  • 14:40 цагт Kids activity
  • 15:30 цагт Сургалт-хүүхдийн хооллолт
  • 16:00 цагт Сургалт-хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог
  • 16:30 цагт Дасгал хөдөлгөөн (Салат ажиллагаа)
  • 17:00 цагт Movie time
 

Ням гарагт: 

  • 10:00 цагт Иог сунгалтын дасгал
  • 10:40 цагт Сургалт-ахмадын хооллолт
  • 11:00 цагт урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай
  • 11:20 цагт Нуруу засал
  • 11:50 цагт Сургалт-эрүүл тэнцвэртэй хооллолт
  • 12:20 цагт Идэвхтэй дасгал хөдөлгөөн
  • 12:40 цагт Сургалт-дасгал хөдөлгөөний үеийн хооллолт
  • 13:00 цагт Иогийн дасгал
  • 13:40 цагт Эрүүл амьдралын хэв маяг хэлэлцүүлэг
  • 15:30 цагт Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ
  • 16:00 цагт Зумба бүжиг
  • 16:30 цагт Урлагийн тоглолт

"Мэргэжлийн хоол зүйч нар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хоол зүйчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ариунзул "Бид хоол зүйч мэргэжлийг хөгжүүлэх, түүгээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийг хоол, шим тэжээлээр дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Энэ утгаараа "Эрүүл амьдралын хэв маяг экспо"-д мэргэжлийн хоол зүйч нар ирж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. 

Тодруулбал 

  • Нярай хүүхдийн хооллолт
  • Хөхүүл жирэмсэн эхийн хооллолт
  • Өсвөр насны хүүхдийн хооллолт
  • Ахмад настан болон насанд хүрэгчдийн хооллолтын талаар мэргэжлийн хоол зүйч нар мэдлэг мэдээллээ хуваалцах юм. 

Мөн Хоол зүйчдийн холбооны хоёр бүт ажиллана. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд мэргэжлийн хоол зүйч нар хооллолтын янз бүрийн асуудалтай байгаа хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллах юм" гэлээ. 

"Сэтгэл зүйн сонирхолтой зөвлөгөөг Сэтгэл зүйн төвөөс хүргэх болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хоол зүйч З.Маргарита "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний дэмжлэгийн дагуу Хоол зүйн холбоо, Иогийн холбоо, Фитнесийн холбоо зэрэг эрүүл амьдралын хэв маягийг түгээсэн байгууллагууд хамтарч “Well being expo”-г зохион байгуулж байна. 

Олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалж, хоол зүйн сургалтыг явуулна.

Мөн олон төрлийн дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийцгээх болно. Өглөөний нарны мөргөл, зумба, хүүхдүүдэд зориулсан гимнастикийн хичээлүүд ч багтаж байгаа.

Мөн ахмад настнуудад зориулсан өглөөний сунгалт, иогийн дасгалыг санаачилсан. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн сонирхолтой зөвлөгөөг Сэтгэл зүйн төвөөс хүргэх болно.

  • 0-3 настай хүүхдүүдтэй хэрхэн харьцах
  • Хүүхдийг яаж бор хоолонд оруулах
  • Зөв амьдралын хэв маягийг хэрхэн түгээх
  • Өсвөр насны хүүхдүүдийн хооллолтын тухай
  • Гэдэс ходоодны өвчлөлийн тухай сургалтуудыг зохион байгуулна.

Мөн үнэгүй салатны амталгаа явагдана. Үндэсний үйлдвэрлэлийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой" хэмээв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно2 цаг 48 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно3 цаг 12 минутын өмнөЗарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна3 цаг 13 минутын өмнө"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"3 цаг 14 минутын өмнөОлон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно3 цаг 18 минутын өмнөМонголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ6 сар 11. 17:45504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ6 сар 11. 17:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.