Их, дээд сургуулиудын жилийн төлбөр нэмэгджээ


8-р сарын 6
17 цаг 58 минут

Элсэлтийн шалгалт /ЭШ/-ыг долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд 10 хичээлээр 46 шалгалтын байранд зохион байгуулсан. Шалгалтад нийт 33,414 шалгуулагч давхардсан тоогоор 99,294 залуус өгснөөр 93.4 хувийн ирцтэй оролцсон тухай Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээлсэн. Их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн. Мөн их, дээд сургуулиудын жилийн төлбөр сонгон суралцах мэргэжлээсээ хамаарч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ хичээлийн жилд их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр хэд байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэхийг оюутнууд дэмжихгүй байна | News.MN

Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн төлбөр мэргэжлээсээ хамаарч 2023-2024 оны хичээлийн жилд 3-4.6 сая төгрөг байсан бол энэ хичээлийн жилд мөн мэргэжлээсээ хамаарч дунджаар 4.5-5 сая болж нэмэгджээ. ХААИС эрэлттэй тэргүүлэх мэргэжлүүдээрээ нэмэлт элсэлт авч байна. Мөн оюутны зээлд хамрагдаж, төлбөргүй сурах боломжийг олгож байгаа аж. Шинээр элсэх оюутан 2024 оны наймдугаар сарын 15-аас 28-ны өдрүүдэд student.muls.edu.mn цахим хаягаар болон бүрэлдэхүүний болон салбар сургуулийн сургалтын албанд ирж оюутны код авч, Бакалаврын оюутны суралцах гэрээ байгуулж бүртгүүлнэ гэв.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.muls.edu.mn/login

МУИС-Д ЭЛСЭГЧИЙГ ИРЭХ САРЫН 09 ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ

Монгол Улсын их сургуулийн төлбөр нэг кредит нь 123600 төгрөг байна. Суралцагч хамгийн ихдээ 21 кредит судлах боломжтой. Элсэгч нь 2024 оны наймдугаар сарын 9-ний 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, оюутан болох хүсэлт илгээн, оюутны хувийн дугаар, нууц үг авна. Дээрх заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэх юм байна.

МУИС-ийг хотоос нүүлгэхгүй | News.MN

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.num.edu.mn/

МУБИС: СУУРЬ ТӨЛБӨР 3.561.000 БАЙНА

МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө. МУБИС-ийн намрын элсэлтийн хугацаа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-н хүртэл байна.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

ШУТИС: НЭГ КРЕДИТЫН ҮНЭЛГЭЭ 98-170 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

ШУТИС-д 2024-2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн нэг кредитийн үнэлгээ 148-170 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 98-157 мянган төгрөгийн төлбөр төлнө.

No description available.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.edu.mn/

АШУҮИС НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа | News.MN

АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар 4 сая 300 мянган төгрөг гэв. Одоогоор дараах хөтөлбөрүүдэд нэмэлт элсэлт зарлаад байна.

  • Эрүүл мэндийн мэдээлэл зүйч
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
  • Эрүүл мэндийн эдийн засагч
  • Сувилахуй (Бакалавр)
  • Хөдөлгөөн засалч
  • Хөдөлмөр засалч
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын техникч (Дэд бакалавр)
  • Нүүр амны эрүүл ахуйч (Дэд бакалавр)
  • Лабораторийн техникч (Дэд бакалавр)
  • Эм найруулагч (Дэд бакалавр)
  • Уламжлалт анагаахын сувилагч (Дэд бакалавр)
  • Сувилагч (Дэд бакалавр)

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг:  https://mnums.xcloud.mn/auth/login?ReturnUrl=%2F

СЭЗИС-ИЙН ТӨЛБӨР ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

Бадрахын НАЙДАЛАА on X:

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа орон даяар, цахим хэлбэрээр үргэлжилж байна. Сургалтын төлбөрийн хувьд суралцах ангиасаа шалтгаалан нэг кредитийн төлбөр 215 мянган төгрөгөөс эхэлнэ. Жилийн төлбөр дунджаар 8 сая орчим төгрөг байна. СЭЗИС-ийн шалгуурыг хангасан боловч, элсэлтийн бүртгэлээс хоцорсон сурагчид 2024 оны наймдугаар сарын 16-н https://admission.ufe.edu.mn/ хүртэл бүртгүүлэх боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров4 сар 16. 16:07МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална4 сар 16. 16:06Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ4 сар 16. 16:05М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа4 сар 16. 15:57"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"4 сар 16. 15:55УИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов4 сар 16. 15:44Хятадын эдийн засаг тооцооллыг давжээ4 сар 16. 15:41"Хаан шалдан байна"4 сар 16. 15:40Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.