Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-д тэтгэлгээр суралцана


7-р сарын 31
13 цаг 54 минут

Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон байна.

 Б.Энххүслэн Тайланд дахь дэлхийн усан спортын “Таняпура” сургалтын төвд “Усан спортын тэтгэлэгтэй тамирчны хөтөлбөр”-т гурван жил хамрагдсан. Тэгвэл энэ удаа АНУ-д суралцахаар болж байна. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спортын амжилт гаргасан ч дотооддоо бэлтгэл, сургуулилалт хийх хангалттай нөхцөлгүй тамирчдад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг хөтөлбөр ажээ.

 Б.Энххүслэнгийн хувьд 28 зай, төрөлд Монгол Улсын дээд амжилт эзэмшдэг. 50, 100, 200, 400, 800 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн өврөөр даллах, 100 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг эвдсэн. Мөн 50, 100 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхэй, 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд үндэсний дээд амжилтын эзэн юм. 

АНУ-д тэтгэлэгтэй суралцах болсон талаараа М.Энххүслэн ярихдаа, “Невадагийн их сургууль надтай холбогдож, тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон. Миний үр дүнг хараад намайг хүлээж авсанд маш их баяртай байна. АНУ-руу нүүх нь миний хувьд том сорилт болно. Гэр бүлээсээ хол байгаа ч шинэ зүйл сурч, туршлага хуримтлуулахдаа баяртай байна. Дэлхийн усан спортын тэтгэлэггүйгээр би одоо байгаа байрандаа байхгүй байсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.