Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо


7-р сарын 10
16 цаг 46 минут

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм. 

Хуультай холбогдуулан Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг нийслэл Улаанбаатар хотноо байнга мандуулж байх зарлиг буулгасныг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордууллаа.

 Өнөөдөр тохиож байгаа “Төрийн далбааны өдөр”-өөр дээрх зарлигийн дагуу Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж, “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон Төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

 Ийнхүү өнөөдрөөс “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт 16х8 хэмжээтэй Төрийн далбаа мандаж эхэллээ.

 Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дагуу Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд гардуулж өгөх боломжтой болсон юм.

 Монгол Улс 2008 онд Төрийн далбааны өдөртэй болгохыг хуульчлан 2009 оноос хойш ёсчлон мандуулж байна. Ёслолд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцлоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна9 цаг 46 минутын өмнөТэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна9 цаг 47 минутын өмнөЛи Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд9 цаг 48 минутын өмнөTemu-гийн АНУ дахь борлуулалтын орлого огцом буурчээ9 цаг 50 минутын өмнө“Улаанбаатарын яриа хэлэлцээ” хуралд 40 гаруй орны 230 гаруй төлөөлөл оролцож байна9 цаг 51 минутын өмнө“Нэг заалт дээр маргалдсанаас ацаг тавьж, УИХ-ын ажлыг саатуулж байна”9 цаг 53 минутын өмнөМонгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ9 цаг 57 минутын өмнө"Аваарыг устгахаар эцсээ хүртэл ажиллаад, шилдэг инженер маань амиа алдлаа"9 цаг 57 минутын өмнөМАН-ын УЗ-ийн хурлын тов гараагүй байна9 цаг 59 минутын өмнөГэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөх ногоон амралтын бүсийг тохижуулж байна6 сар 5. 17:11Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлнэ6 сар 4. 13:23Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжилнэ6 сар 4. 13:21
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.