“Парис-2024” зуны 33 дугаар Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилдээ урлажээ.
Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд Төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэнэ бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласан байна.
Франц улсын Парис хотод болох XXXIII дахь удаагийн зуны Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын буюу парад хувцасны загварыг тус брэндээс танилцууллаа.
Сэтгэгдэл бичих