Монгол зоос олон улсын шилдгээр шалгарлаа


6-р сарын 21
15 цаг 34 минут

Монголбанкнаас гаргасан “Nimravidae” дурсгалын зоос олон улсад 2023 оны “Шилдэг эртний зоос” /“Best Paleo Coin Award”/-ны төрөлд тэргүүн байрт шалгарч шагнал хүртлээ. 

Улаан алтаар хэсэгчлэн бүрхсэн уг дурсгалын зоосыг Төв банк “Койн инвест Траст” компантай хамтран “Амьдралын хувьсал цуврал”-ын 9 дэх франчайзаар гаргажээ. “Nimravidae” зоос нь 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, муурнаас гаралтай махчин амьтдын устаж үгүй​​ болсон төрлийг дүрсэлжээ.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Wild Mongolia” цувралын 4 дэх франчайз дурсгалын зоос болох “Монгол шонхор” нь “Coin of the Year Award” буюу олон улсын шилдэг зоосны шалгаруулалтад “Шилдэг алтан зоос” /“Best Gold Coin”/ төрөлд нэр дэвшлээ. Тус дурсгалын зоос нь 33 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, цэвэр алтан зоос юм. 

“Монгол шонхор” дурсгалын зоосон дээр дүрсэлсэн хурц хумстай, дэгээ хэлбэрийн хошуутай, гайхамшигт хүчирхэг махчин шонхор шувууг олон мянган жилийн өмнөөс олз агнахад ашиглаж иржээ. Тэр тусмаа тал нутгийн нүүдэлчин овог аймгууд энэхүү уламжлалыг хадгалан үлдэж, цаашид ч өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. 

Дурсгалын зоос нь энэхүү сүрлэг шувууны хоёр дүр төрхийг харуулсан байна. Нэг тал нь шонхрын өхөөрдөм дүр төрхийг, нөгөө тал нь хурц ирмэгтэй хумстай араатан мэт дүр төрхийг харуулжээ. Уг дурсгалын зоос нь Ultra High Relief smartminting технологиор хийсэн, бодит мэт нарийн ширийн зүйлс, дүрслэлийг харуулж чадсан талаар Монголбанкны Эрдэнэсийн сангаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 18. 17:08Инфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 сар 18. 17:07Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 сар 18. 17:06Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 сар 18. 17:05Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 17:02Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 сар 18. 17:01Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 сар 18. 17:01Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 17:00Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 сар 18. 16:59Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.