Хот, хөдөөгийн ялгааг арилгах нь бүсчилсэн хөгжлийн гол зорилго


6-р сарын 19
14 цаг 28 минут

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Улмаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх хүрээнд 2024 оны эхээр “Монголын эдийн засгийн форум-2024 Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн”-ийг өргөн хүрээнд нийт зургаан удаагийн урьдчилсан, хоёр удаагийн салбар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулаад буй.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн төлөөллийн оролцоог хангаж, тэдний санал бодлыг сонсох, хамтын хэлэлцүүлэг өрнүүлэх замаар явуулж, төгсгөлд нь бүсийн салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж, нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулсан байдаг. Улмаар бүсүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон нь үр дүнтэй арга хэмжээ болсон.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан.

Аливаа улсын хөгжлийн үндсэн нэг чиглэл нь иргэдийн амьдралын таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх. Тиймээс эдийн засгийн оновчтой зохион байгуулалттайгаар улс орноо бүсчлэн хөгжүүлэх нь шийдвэрлэх гол арга, хэрэгсэл байсаар ирсэн. Энэ ч утгаараа улсыг бүсчлэн хөгжүүлнэ гэдэг нь орон нутгийн эрх ашгаас илүүтэйгээр үндэсний эрх ашгийг дээгүүр тавьж, нутаг дэвсгэрийн сайтар төлөвлөлт хийх замаар улсаа хөгжүүлэх бодлоготой байх. Ингэхдээ аймаг, сумдын нөөц, чадавхыг оновчтой ашиглах, бүсүүдийн төрөлжих ба хорших байдлыг харгалзан тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулах, байгалийн баялгийг шударга хуваарилах, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг, сөрөг үр дагаврыг зөв тооцон хэрэгжүүлэх нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, орон нутгийн байршил, эдийн засгийн хөгжилд ямар эерэг нөлөөтэй болохыг нарийн тооцож, түүнд үндэслэсэн эдийн засгийг хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлон хэрэгжүүлэх нь маш чухал.

Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд бүсчилсэн том тойргийн тогтолцоо орж ирсэн нь шууд утгаараа Монгол Улсын хөгжилтэй хамааралтай.

Баруун, төв, зүүн, говь, хойд бүсүүдэд хуваагдсан тойргийн систем энэ сонгуулиас хэрэгжиж эхэлж буй. Гэхдээ бүсчилсэн хөгжлийн асуудал өнгөрсөн 2020 оны сонгуулиас өмнө яригдаж байсан. Ажил хэрэг болоогүй ч олон жилийн өмнөөс бодлогын баримт бичигт бүсчилсэн хөгжлийг тусгаж ирж. Харин төрийн зүгээс олон нийтэд илүү тодорхой, ил тод ярьсан нь 2019 оноос эхтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн хөгжлийн талаарх хуулийн төслүүд, бодлогын баримт бичгүүдийг УИХ-д өргөн барьж, улмаар батлагдсан нь яах аргагүй өнөөгийн нийгэмд чухал ач холбогдолтой ажил болсон. Бүс бүр өөр, өөрийн хөгжил болоод онцлогтой. Тухайлбал, зүүн бүс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгож, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах. Энэ бүсэд газарзүйн байршлын давуу талыг ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол нутаг болох боломжтой гэдгийг ч бүсчилсэн хөгжлий хүрээнд тодорхойлсон.

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх том бодлогын баримт бичиг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлагдаж байж. Тус үзэл баримтлалын гол зорилго нь хот, хөдөөгийн л ялгааг арилгах.

Хот, хөдөөгийн ялгаа үргэлжид тулгамдсаар ирсэн. Хөдөөний орк, хотын соёл гэхчлэн улиг болсон ярианууд ч бий. Үүнийг арилгах хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл яах аргагүй бий. Хүмүүсийн өдөр тутмын амьдралаас гадна боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад ч ялгарал маш их гардаг. Мөн эдийн засгийн хувьд,  хүн амын тархан суурьшсан байдлын тухайд ч анхаарах зүйл олон. Нийслэл Улаанбаатарт гэхэд нийт хүн амын 50 хувь амьдарч байна. Их, дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод байна. Гэхдээ орон нутгаас иргэд хот руу шилжин суурьшиж байгааг буруутгах аргагүй. Чанартай боловсрол, чанартай эмчилгээ, ашигтай бизнес, хувь хүний хөгжил хотод төвлөрсөн нь үнэн. Энэ хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд бүсчилсэн байдлаар хөгжих нь чухал.

Ер нь бол бүсчилсэн хөгжлийн замнал аль хэдийнэ эхэлчихсэн. Зорилго ил, бодлого тодорхой болсон. Тэгэхээр гагцхүү зөв цэгцтэй зохион байгуулж, оновчтой төлөвлөж, эдийн засгаа болоод нутаг орноо хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх. Ингэснээр Монгол Улс өргөн уудам нутагтаа иргэдээ сайхан амьдруулаад зогсохгүй улсын хөгжил ч түргэсч, азид төдийгүй олон улсад эзлэх байр суурь ахих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.