“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ


5-р сарын 22
16 цаг 50 минут

Улаанбаатар марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны 20 451 хүн оролцохоор бүртгүүлээд байна.

 

Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэх юм.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км /18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэдийн/, хагас марафон буюу 21 км /18-34, тусгай хэрэгцээт иргэдийн, 35-54, 55-aac дээш нас/, 10 км, 5 км /12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт/, 1,5 км /хараагүй, тэргэнцэртэй тусгай хэрэгцээт иргэдийн, гэр бүл/, 0.8 км, 0.5 км /тусгай олимпын төрлийн/ гэсэн зай, төрлөөр зохион байгуулна. “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг хоёр сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу тав км-ийн бүртгэлийг гурван хоногийн хугацаатай сунгаж, энэ сарын 24-ний өдрийн 17.00 цагаас хаах юм” хэмээв.

 

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.