Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна


5-р сарын 21
15 цаг 47 минут

 Францын Засгийн газраас сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэн Шинэ Каледонид үймээн самуун үргэлжилсээр байгаа тул тус нутаг дэвсгэрээс иргэдээ татан авахын тулд нисэх онгоцуудаа өнөөдөр илгээнэ гэж Австрали, Шинэ Зеланд улсууд мэдэгджээ. 

 

Шинэ Каледони дахь Францын Дээд комиссоос мягмар гарагт мэдэгдсэнээр, нисэх онгоцны буудлаас арилжааны нислэг хийх боломжгүй хэвээр байгаа бөгөөд нийтийн зориулалттай барилга байгууламжуудыг хамгаалахын тулд Францын цэргийн хүчийг илгээх ажээ.  

 

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эмх замбараагүй байдлын улмаас арилжааны нислэгүүд цуцлагдсаны улмаас 3200 орчим хүн Шинэ Каледониос явах эсвэл ирэхээр хүлээж байна. 

 

Францын 1000 гаруй цэрэг, цагдаа нар тус нутаг дэвсгэрт байрлаж байгаа бөгөөд ойрын үед 600 гаруй алба хаагч нэмэгдэнэ гэж Францын Дээд комиссоос мэдэгджээ.

 

Эмх замбараагүй байдлын улмаас зургаан хүн амь үрэгдэж, компаниудын байр, автомашинуудыг галдан шатааж, дэлгүүрүүд дээрэм тонуулд өртсөн бөгөөд замууд дээр хаалт байрлуулснаар хоол хүнсний хүртээмж хязгаарлагдаад байна.

 

Шинэ Зеланд, Австрали улсууд жуулчдаа нүүлгэн шилжүүлэхийн тулд цэргийн нисэх онгоц илгээх зөвшөөрлийг Францын эрх баригчдаас авахаар хүлээж байна гэж мэдэгдсэний дараа даваа гаргийн орой Шинэ Зеланд, Франц, Австралийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ. Үүний дараа Францын Батлан ​​хамгаалах зөвлөлийн хуралдаанаар жуулчдад эх орондоо буцах боломжийг олгохоор тохиролцсон байна.

 

Сонгуулийн эрхтэй холбоотой өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсныг эсэргүүцэн канаки гэдэг уугуул омгийнхон жагсаал цуглаан зохион байгуулжээ. Омгийн удирдагчдын үзэж байгаагаар, энэ өөрчлөлт нь канакичууд саналын эрхээ эдлэхэд сөргөөр нөлөөлөх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.