Нэгэн тэрбумтан төгсөгч тус бүрт 1000 доллар бэлэглэжээ


5-р сарын 21
15 цаг 46 минут

Нэгэн тэрбумтан төгсөгч тус бүрт 1000 доллар бэлэглэжээ

Массачусетсийн Дартмутын их сургуулийн оюутнууд төгсөлтийн баяраараа нэгэн хүндтэй зочноос бэлэг авчээ. "Granite Telecommunications"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Роберт Хейл Жуниор 5 тэрбум ам.долларын хөрөнгөө оюутнуудтай хуваалцсан байна. Тэрбээр орон нутгийн сайн үйлсэд идэвхтэй оролцдог ба Канцлерын одонгоор шагнуулсан нэгэн юм.

Роберт Хейл Жуниор 1,200 төгсөгч оюутан тус бүрт мянган ам.доллар өгсөн ба " Дэлхий дахинд нэг нэгнээ хайрлаж, туслах үед ирээд байна. Би өнөөдөр та бүхэнд хоёр бэлэг бэлдлээ. Нэг нь та бүхэнд өгч буй мөнгө. Хоёрдох нь та бүхэн хэн нэгэн хүнд тал мөнгөө өгч буян болох сэтгэлийн бэлэг юм. Би та бүхэнд тус бүр хоёр дугтуй өгсөн. Нэг дугтуйг нь та нар авч болно. Харин хоёрдох дугтуйг хэрэгтэй хүн нь өгч, бусдад туслах явдал юм" гэжээ. Дугтуй тус бүрт таван зуун ам.доллар байх ба Хейл оюутан залуусыг хандивын аянд уриалжээ.

Тэрбээр анх удаа төгсөгч нарт бэлэг өгч байгаа юм биш. Өмнө нь 2021 онд Квинси коллежийн төгсөлтийн баяр дээр Хейл ирж журмын дагуу мянган ам.доллар гардуулсан байдаг. Оюутнуудыг тал мөнгөө хэрэгтэй нэгэнд нь хандивлахыг уриалж " Бид чадалтай байгаа дээрээ хэн нэгэнд туслах хэрэгтэй" гэж ярьж байжээ. Мэдээж бүх төгсөгч оюутнууд түүний бэлгийг хүлээн авч, тал мөнгөө хандивын байгууллагад өгсөн.

Роберт Хейл нь Америкийн бизнесмен, "Granite Telecommunications" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд Бостонд төвтэй арилжааны үл хөдлөх хөрөнгийн "FoxRock Propertie"s фирмийн үүсгэн байгуулагч юм. Форбес сэтгүүлийн мэдээлснээр Хейл одоогийн байдлаар 5.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 572-т, Америкийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 203-т бичигддэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.