Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл


5-р сарын 17
16 цаг 37 минут

УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэлүүд энэ сарын 14-20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.

 

Энэ хугацаанд нам эвсэлүүд нэр дэвшүүлэхдээ гишүүд дэмжигчдээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглож буй. Учир нь, дээр дурдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох сонгогдох эрхээ эдлэхэд нь саад учруулж буй үйлдэл юм.

 

Иймд иргэний сонгох сонгогдох улс төрийн эрхийг илтээр зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэхийг СЕХ-ноос иргэд сонгогчдод хандаж уриалав. Түүнчлэн нам эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулахыг мэдэгдэв.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя42 минут 36 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ43 минут 7 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"43 минут 25 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ51 минут 7 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна51 минут 55 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав55 минут 47 секундын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна56 минут 15 секундын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо56 минут 45 секундын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна57 минут 26 секундын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна1 цаг 1 минутын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.