Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй


5-р сарын 17
16 цаг 22 минут

Маргааш эхлэх 35 дахь удаагийн Үндэсний номын баярт оролцож, Монголын номын зохиолч, хэвлэн нийтлэгчидтэй танилцахаар “Эндрю Нюренберг Асошиэйтс” компанийн Бангкок дахь салбарын захирал Вийрават “Биг” Течакижатори манай улсад иржээ.

 

Тус компани дэлхийн 13 оронд салбартай бөгөөд дэлхийд алдартай утга зохиолын зуучлагч агентлаг юм. Тэгвэл Тайланд дахь салбар нь Монгол, Индонез, Тайландыг хариуцан ажилладаг байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Монголд анх удаа ирж байгаа тухай сонслоо. Анхны сэтгэгдэл ямар вэ?

-Монголд анх удаа, бас Монголын номын баярт анх удаа ирлээ. Улаанбаатар маш сонирхолтой хот байна шүү.

 

-Монголд ирэхээсээ өмнө ямар мэдээлэлтэй байв. Манай улсыг хэрхэн төлөөлж байсан бэ?

-Хоёр зүйлийг хэлье. Би  “Эндрю Нюренберг Асошиэйтс” компанийн захирал болохоос өмнө Монголыг огт мэддэггүй байсан. Харин энэ ажлаа авснаас хойш Монголыг сонирхож эхэлсэн. Яагаад гэвэл манай салбар Монгол, Индонез, Тайландыг хариуцдаг учраас тэр. Монгол зөвхөн Чингис хаанаар хязгаарлагддаггүй юм байна гэдгийг мэдсэн. Орчин цагийн Монгол ч сонирхолтой юм билээ. Улс төрийн амьдрал, Монголын номын зах зээлийг сонирхсон. Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй гэдгийг ойлгож байна.

 

-Монголын номын баярын тухай мэдээллийг гүүглээр хайхад 10 гаруй орны хэл дээр танилцуулга гарч ирдэг. Та хэр мэдээлэлтэй байна вэ, энэ баярын талаар?

-Саяхан нэг фэйсбүүк болон “Номын баяр”-ын пэйж хуудсаас мэдээлэл авсан. Мөн албан ёсны сайтаас нь хэрэгтэй мэдээллээ цуглуулсан.

 

-Ямар нэгэн тохиолдлоор монгол зохиолчдын ном уншиж байв уу?

-Одоогоор уншиж амжаагүй. Гэхдээ өчигдөр номын дэлгүүр орохдоо хэд хэдэн ном харсан. Бас гадаадын номыг монгол хэл дээр хэрхэн орчуулсныг харлаа. Тай хэл дээр орчуулсан Монголын тухай номыг харж байсан юм. Түүнийг гадаадын хүмүүс бичсэн байсан. Яг монгол хүний ном уншиж үзээгүй.

 

-Та дэлхийн олон оронд номын яармагт оролцож байсан юм билээ. Маргааш Улаанбаатарт эхлэх “Номын баяр”-аас юу хүсэж, хүлээж байна вэ?

-Өмнө нь Улаанбаатарт болдог “Номын баяр”-ын зургийг харж байсан. Харин маргааш бодитоор үзэж, танилцах гэж байна. Зохиолч, хэвлэн нийтлэгчид номоо хэрхэн өрөх, номтойгоо хэрхэн харьцаж байгааг, мөн уншигчид ном хэрхэн худалдаж авдгийг харах болно. Зохиолч, хэвлэлийн компаниудын асарт зочлох бодолтой. Номын тухай олон сонирхолтой яриа өрнүүлнэ. Би олон оронд номын яармагт очиж байсан. Бүгд өөрийн онцлогтой. Монголынх ч гэсэн тэднээс ялгарах байх гэдэгт итгэлтэй байна.

 

-Монголд яг ямар зорилготой вэ. Зөвхөн “Номын баяр”-т оролцоод зогсохгүй биз?

-Нэгдүгээрт, “Номын баяр”-ыг үзэж, уур амьсгал мэдэрмээр байна. Номын бизнес хэрхэн явагддагийг харахыг хүссэн. Хоёрдугаарт, хэвлэн нийтлэгчидтэй танилцаж, ажил хэргийн холбоо тогтоомоор байна.

 

-Манай улсаас хамтарч ажилладаг газар бий юү?

-Тийм ээ, байгаа. Тэдэнтэй өмнө нь имэйлээр харилцах, эсвэл дүрсээ харж ярьдаг байлаа. Харин маргааш бодитоор нүүр тулж уулзах болсон доо баяртай байна. Энэ бол маш чухал. Энэ нь маш сайхан хэрэг. Монголд “Тагтаа”, “Нэпко”, “Мон судар” гэх мэт 5-6 газартай хамтарч ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа4 минут 22 секундын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ7 минут 26 секундын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.