"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"


5-р сарын 15
16 цаг 02 минут

МИАТ ТӨХК Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор "Транзит Монголиа" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд холбогдох албаныхан болон агаарын тээвэрлэгчид, хил, гааль, зочид буудал, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож транзит цогц үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцэв. 

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Монгол Улсын агаарын тээврийн зах зээл маш хумигдмал, улирлын хамааралтай. Зөвхөн зуны гурван сарын хугацаанд зорчигчийн урсгал нэмэгдээд бусад улиралд буурдаг.

Иймд Баруун Европ болон Зүүн Өмнөд Ази хооронд зорчиж байгаа зорчигчдын урсгал цаашлаад МИАТ компанийн шинээр чиглэл нээх гэж байгаа Америкийн нислэг рүү холбож өгвөл энэ урсгалыг жилийн дөрвөн улиралд тэнцвэртэй байлгаж, агаарын тээврийн салбараа  хөгжүүлэх боломж гарч байгаа юм. 

Үүнийг дагаад зочид буудлын үйлчилгээнүүдийн улирлын чанар нь буурах, аялал жуулчлалын компаниудын суудал хүрдэггүй зэрэг асуудал шийдэгдэнэ. Зөвхөн өөрт байгаа хязгаарлагдмал зах зээл дээрээ өрсөлдөх биш гаднын зах зээл рүү орж байж Монголын агаарын тээврийн компаниуд дэлхийтэй өрсөлдөн үйл ажиллагаагаа тэлэх боломж ирээдүйд үүснэ" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 онд МИАТ компани 14,602 транзит зорчигч тээвэрлэжээ

Ази-Европын зах зээл, транзит хөгжүүлэлтийн талаар МИАТ ТӨХК-ийн Бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарь дараах зүйлсийг танилцуулав. 

Тэрбээр "Доор харуулж буй транзитын том зах зээлээс манай улс багахан хувийг нь л авч чадах юм бол агаарын тээврээ хөгжүүлэх боломжтой" гэв. 

МИАТ компанийн хувьд 2023 онд 14,602 транзит зорчигч тээвэрлэж 18 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон байна. Түүнчлэн 2023 онд 1.3 сая зорчигч тээвэрлэсэн нь түүхэн дээд амжилт болжээ. 

Транзит зах зээлийн багтаамж-2023 он (Улсаар)

Агаарын тээврийн зорчигчийн зах зээлЗорчигч тоо
Олон улсын нийт зах зээл 4.3 тэрбум
ХБНГУ-с Азийн орнууд  (JP/KR/CH/HK/TH) 3.9 сая 
БНТУ-с Азийн орнууд (JP/KR/CH/HK/TH) 0.9 сая
АНУ-с Азийн орнууд (JP/KR/CH/HK/TH) 12.5 сая
МИАТ транзит (Евроази)

14 мянга 

 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Зорчигчоос гадна транзит каргог хөгжүүлнэ"

Мөн зорчигчоос гадна транзит каргог хөгжүүлэхээр каргоны терминал барих ажлыг эхлүүлж байгаа аж. Дэлхийд экспортлогч хамгийн том улс болох урд хөршөөс гарч байгаа экспортын барааг Монголоор дамжуулах боломж байна гэдгийг онцлов. 

Транзит зорчигч тээвэрлэхээр зах зээлд гаргах суудлын тоо 85,000 бөгөөд өнөөгийн нөхцөлөөр 2024 онд 24,000 транзит зорчигч тээвэрлэхийг зорьж байгаа аж. Транзит зорчигчийг хамгийн багадаа 100,000-д дөхүүлбэл түүнийг дагаад зочид буудал, үйлчилгээний бизнесүүд хөгжинө. Цаашлаад аялал жуучлалд оруулах том хувь нэмэр болно гэв. 

6-р эрхийн зорчигчийн зах зээлд 2024 онд 68,000, сард дунджаар 5,700 хоосон суудлын орон зай гарч байгаа аж.  

Транзит тээвэр хөгжсөнөөр дараах ач холбогдолтой: 

Авиа компаниуд:

  • Улирлын нөлөөллийг бууруулна
  • Агаарын хөлгийн тоог олон байлгах боломж бүрдэнэ
  • Давтамж нэмэгдэнэ
  • Үндсэн зорчигчдын тариф бууруулна
  • нэмэлт орлого (экспорт) олох
 

Нисэх буудал:

  • Үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ
  •  Нисэхийн бус орлого нэмэгдэнэ – хоол хүнс, дэлгүүр, бусад үйлчилгээ
  • Зорчигчтой холбоотой орлого нэмэгдэнэ
  •  24 цагийн ашиглалт
  • Орлого нэмэгдэнэ - нислэгийн болон нислэгийн бус

Аялал жуулчлал:

  • Аялал жуулчлалын хамрах хүрээг тэлнэ -дайраад өнгөрсөн зорчигч дахин ирж аялах, өдрийн аялал
  • Нислэгийн тоо давтамж нэмэгдсэнээр үндсэн жуулчдад боломж гарна. 
 

Зочид буудал:​​​​​​

  • Өрөөний ашиглалт сайжирч, орлого, үр ашиг нэмэгдэнэ
  • Улирлын хамаарал багасна

Транзит тээврийг хөгжүүлэхийн тулд нисэх буудлын үйлчилгээ, багтаамж, визийн асуудлыг маш сайн шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг талууд онцолж байв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.