Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө


4-р сарын 29
10 цаг 44 минут
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: “Шударга сонгууль болох болтугай”
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. /2024.04.28/
Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө.
Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэж хүссэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.
May be an image of 4 people and text
Харин Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ удаагийн сонгууль их хүнд сонгууль болох нь тодорхой болж байна.
Энэ нь та бүгдэд хэцүү байх ч туршлагатай баг хамт олон учир сайн зохион байгуулна гэж итгэж байна. Шударга сонгууль болох болтугай” хэмээн СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүссэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан юм.
May be an image of 4 people and text
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ6 цаг 14 минутын өмнө"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"6 цаг 15 минутын өмнө"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана6 цаг 16 минутын өмнөМ.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя6 цаг 17 минутын өмнө"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"6 цаг 18 минутын өмнө“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ6 цаг 23 минутын өмнөСонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ6 цаг 24 минутын өмнөЗасгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав6 цаг 25 минутын өмнөГурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ6 цаг 26 минутын өмнө“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно6 цаг 27 минутын өмнөХянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.