Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон


4-р сарын 26
15 цаг 03 минут

Галт тэрэг, шатахууны машинтай мөргөлдсөн осол гараад буй. 

Уг ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны орчимд 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд галт тэрэг, шатахууны машин мөргөлдсөн осол гарсан.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.

Тээврийн Цагдаагийн Албаны төмөр зам дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Осол гарах үед автомашин шатахуун ачаагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэсэн мэдээллийг өглөө.

Жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулж, зогсдог байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Авлига хорооллын хоёр блокийг нураана”1 цаг 7 минутын өмнөАН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна1 цаг 8 минутын өмнө"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг засах тул нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35 зэрэг долоон чиглэлийг түр өөрчилнө1 цаг 9 минутын өмнөД.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана1 цаг 10 минутын өмнө"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"1 цаг 11 минутын өмнөЕсөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалаа болно1 цаг 18 минутын өмнө“Даль цэцгийн баяр” Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын эвент болон өргөжиж байна5 сар 13. 16:28"Эхийн алдар" одон олгох шалгуурт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 13. 16:25Зээлээ төлсөн ч Монголбанкны "Хар жагсаалт"-ад байсан 127,761 иргэн, ААН бүртгэлээ өөрчлүүлжээ5 сар 13. 16:25Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 16:24Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хуурамч бараатай тэмцэнэ5 сар 13. 16:24АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД5 сар 13. 16:23
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.