Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов


4-р сарын 26
14 цаг 57 минут

Сибирийн Чита хотын нэгэн өсвөр насны охин дайныг эсэргүүцсэн хэргээр 3.5 жилийн хорих ял сонсчээ. Тодруулбал, түүнийг дайны эсрэг граффити бичиж, цахим хаяг хөтөлсөн хэргээр буруутгасан байна. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд дайны эсрэг үзэл бодлоосоо болж шоронд хоригдож буй анхны тохиолдол юм.

17 настай Любовь Лизунова нь 19 настай Александр Снежков, 23 настай Владислав Вишневский нарын хамт 2022 оны аравдугаар сард саатуулагджээ. Лизунова тухайн үед 15 настай байсан гэсэн үг.

Лизунова, Снежков нарыг “Росфинмониторинг” байгууллагаас алан хядагчид болон хэт даврагчдын бүртгэлд оруулсан. Ингэснээр шүүхийн шийдвэргүйгээр тэдний дансыг царцаах боломжтой болдог аж.

Шүүх байгууллага Пүрэв гаригт Лизуноваг хоёр зүйл ангиар буруутган, залуучуудын хорих төвд 3.5 жил хоригдох ял оноожээ. Мөн түүний интернэт ашиглах эрхийг гурван жилээр хассан байна. Харин Снежковыг гурван зүйл ангиар буруутгаж, зургаан жилийн хорих ял оноожээ. Вишневскийг хэт даврах, эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд тусалсан хэргээр 1.5 жил хорих болсон байна.

Эх сурвалж: MOSCOW TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно8 цаг 35 минутын өмнөС.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн8 цаг 38 минутын өмнө5.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна8 цаг 40 минутын өмнөЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав8 цаг 47 минутын өмнө“Авлига хорооллын хоёр блокийг нураана”5 сар 14. 12:35АН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна5 сар 14. 12:34"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг засах тул нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35 зэрэг долоон чиглэлийг түр өөрчилнө5 сар 14. 12:33Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана5 сар 14. 12:32"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"5 сар 14. 12:31Есөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалаа болно5 сар 14. 12:24“Даль цэцгийн баяр” Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын эвент болон өргөжиж байна5 сар 13. 16:28"Эхийн алдар" одон олгох шалгуурт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 13. 16:25
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.