Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ


4-р сарын 23
15 цаг 35 минут

Үндэсний аудитын газар өнөөдрөөс бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээх юм. Үүнд, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Тус мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлнэ хэмээн дээрх хуульд заасан. 

Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авна. Үүнд, сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл, мөн мөрийн хөтөлбөрийн 3 эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг /файл хэлбэрээр songuuli@audit.gov.mn цахим шуудангаар/ дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газарт ажлын цагаар хүлээлгэн өгөх юм. Бие даагч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх боломжгүй тохиолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар ирүүлэх аж.

 Бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын байгууллагатай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүр мэдэгдэх юм.  Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, харилцах утасны дугаар, цахим шууданг итгэмжлэлд тусгасан байх аж. Тухайн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх бол иргэний үнэмлэх эсвэл хүчин төгөлдөр лавлагаатай ирнэ. Төрийн аудитын байгууллагаас нийцээгүй дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг биеэр ирж авах боломжгүй тохиолдолд шуудангаар хүргүүлэх тодорхой хаяг болон цахим шуудангийн хаяг, утасны дугаараа ирүүлнэ гэж ҮАГ-аас мэдээллээ. 

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хуваарь:

2024.04.22 (Даваа гараг)-08:30 минутаас 21:00 цаг хүртэл

2024.04.23 (Мягмар гараг)-08:30 минутаас 21:00 цаг хүртэл

2024.04.24 (Лхагва гараг)-08:30 минутаас 00:00 цаг хүртэл байх юм.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА4 цаг 17 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв9 цаг 6 минутын өмнөМонголын сэтгүүлчид дэлхийн нүдээр9 цаг 7 минутын өмнөУИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо9 цаг 9 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан9 цаг 11 минутын өмнөЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ9 цаг 13 минутын өмнөТ.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй9 цаг 14 минутын өмнөХүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно9 цаг 15 минутын өмнө“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна9 цаг 16 минутын өмнөИргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо9 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав9 цаг 18 минутын өмнөИтэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.