Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав


4-р сарын 23
15 цаг 29 минут

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилготой эрүүл мэндийн үзлэгийн баг Өмнөд бүсийн аймгуудад ажиллажээ.

 Үзлэгийн багийг ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгор ахлан ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 500 орчим алба хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Алба хаагчдын цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, зүрх судас, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг 9 төрлийн үзлэгийг нарийн мэргэжлийн эмч нар хийжээ. 

Эрүүл мэндийн үзлэгийг ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, "Жаргалант" сэргээн засах төв-113 дугаар анги, АШУҮИС-ын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хийсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА9 цаг 32 минутын өмнөТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.