Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ


4-р сарын 12
15 цаг 47 минут

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

 

Үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх юм. Цахилгаан скүүтэр нь иргэдийн цаг завыг хэмнэдэг гэдгийг хэрэглэгчид хэлж байна. “Жет Скүүтэр” компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням ярихдаа “Монголд скүүтрээр явахад зам талбайн хувьд зориулалтынх биш учраас эвдрэл гэмтэл нэлээд гардаг. Мөн иргэдийн зүгээс хатуу, доргилт их зэрэг санал гомдол ирүүлсэн учраас энэ жил амортизатортай илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн цахилгаан скүүтрийг хэрэглэснээр иргэд цаг заваа хэмнэхээс гадна, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлдэг” гэв.

 Хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас тэд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Уг скүүтрийг ашиглахын тулд нэн түрүүнд аппликейшнээ татаж, хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой аж. Улмаар хэтэвчээ хамгийн багадаа 4000 төгрөгөөр цэнэглэх юм байна. Дараа нь жолоон дээр байрлах QR кодыг уншуулснаар аяллаа эхлэх боломжтой.

 Скүүтрийг зөвхөн 18-аас дээш насныхан түрээслэх бөгөөд нэгээс дээш хүн унахыг хоригложээ. Түүнчлэн бусдад саад болохгүй газар скүүтрээ байрлуулах, газрын зураг дээрх улаанаар тэмдэглэсэн бүс рүү орохыг хориглох, замаар гарахдаа аюулгүй байдлаа хангах зэрэг дүрэмтэй. Ашиглах дүрмийг зөрчсөн тохиолдолд аккаунт автоматаар хаагдах ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө43 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД43 минут 26 секундын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”44 минут 28 секундын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ45 минут 30 секундын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ46 минут 1 секундын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна50 минут 19 секундын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай51 минут 24 секундын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ51 минут 56 секундын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа55 минут 1 секундын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна55 минут 51 секундын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.