Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв


4-р сарын 12
15 цаг 45 минут

СЗХ, МҮХАҮТ хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр ТОП-100 компанийг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй асуудал, түүнийг шийдэх арга зам, нээлттэй компани болохын давуу тал, ач холбогдол, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгөв. 

СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “СЗХ, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Компаниуд IPO хийх, бонд гаргахад тавих нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргахыг хялбаршуулах, оролцоог нь нэмж, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулан бодлогын чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна. Хөрөнгийн зах зээлд 2023 онд дотоодын 7 компани IPO хийж, 338.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бол 6 компани 107.5 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан. Мөн биржийн бус зах зээл дээр 93 компани 151 компанийн бонд гаргаж, 1.74 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн юм. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, Банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг арга хэмжээ авснаар сүүлийн 4 жилд санхүүгийн 80 гаруй шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 11.65 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.69 дахин өссөн. Манай улсын хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах, хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна" гэдгийг онцолсон юм.

 Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, компаниудыг хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого зохицуулалт, бизнес дэх үе шилжилт, IPO хийсэн компаниудын төлөөллөөс нээлттэй компани болсноор гарах үр дүн, ач холбогдол, компанийн засаглалын кодекс, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.