Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа


4-р сарын 12
15 цаг 44 минут

Амралтын өдрөө хайртай хүмүүстээ зориулчихсан байхад ажлын өдөр хүртэл сэтгэл дүүрэн сайхан эхэлдэг тийм ээ.. Тэгвэл энэ удаад Мико гэр бүлдээ хэрхэн аз жаргалаар дүүрэн чанартай цаг зориулсантай танилцацгаая.

Энэхүү төлөвлөгөөнд Микогийн гэр, кофе, буйдан, амттан, чимэглэл, юнивишн, хайртай хүмүүс багтсан аж.  Гэр бүлээ хайраар бялхуулсан түүний амжилттай төлөвлөгөөг хэн бүхэн биелүүлж аз жаргалтай Бямба гарагийг бүтээх боломжтойн үүднээс ийнхүү дэлгэрэнгүй доор өгүүлье.

 

Энэ дундаас чимэглэл хамгийн нарийн ажиллагаатай тул Мико эртлэн босож бэлдэхээр кофегоо ууж байгаа нь энэ юм.

Тэр эхнэр хүүхдүүддээ ойрд уулзаагүй хамаатныдаа зочлоод, өдөржин тоглож байгаад ирэх даалгаврыг өгчээ. Энэ хооронд Мико?

 

Мико энэ удаад гэр бүлээрээ “Up” хүүхэлдэйн киног гэртээ үзэхээр шийджээ. Зүгээр ч нэг үзэх биш чухал үзэгдлүүдийг бодит болгож гэрээ чимэглэн хүүхдүүддээ мартагдашгүй дурсамж үлдээх нь энэ төлөвлөгөөний гол зорилго юм.

Хамгийн эхний алхам бол дүрд хувирах. Түүний хувирсан дүр бяцхан Russel. Энэхүү дүрд хувирахад түүнд шар өнгийн малгай, подволк, пионер алчуур, тэмдгийн цуглуулга, тогтоогч хэрэг болжээ.

 

Up хүүхэлдэйн сэтгэл хөдөлгөм мөч үүлэн хөвөө байдаг. Үүлийг хажууд нь байгаа мэтээр бяцханууддаа харуулахын тулд зөвхөн 4 ш боодол хөвөн, зузаан утас, скоч л шаардлагатай. Хөвөнгөө дэлгээд тал талаас нь татан хүссэн хэлбэртээ бөөрөнхийлөхөд үүл бэлэн болж таазнаасаа наахад л болох юм.

 

Paradise Fall-д очиж үзэх буюу Карлтай гэрлээд Эллигийн умартсан мөрөөдөл хүүхэлдэйн киноны хамгийн сэтгэл өвдөм хэсэг байдаг. Хүүхдүүд гэлтгүй томчуудад ч “доторх хүүхдээ битгий март” гэх мессежийг өгсөн мэт.

Сонирхуулбал энэхүү хүрхрээ нь Венесуэл улсад Angel Fall нэрээрээ алдартай, 979 метр, дэлхийн хамгийн өндөр хүрхрээ юм. Мөрөөдлөө бодит болгохын тулд дараагийн алхам яагаад Венесуэл ч байж болохгүй гэж. Мико ч бас тэгж бодон зургийг нь хэвлэсэн болов уу.

 

 

Хүүхэлдэйн киноны хамгийн гол хэсэг бол Карлын хайрын байшин нь шаарнуудын тусламжтайгаар хөөрөх мөч. Хөөрч буй байшинг хийхийн тулд “Printable template of UP house” гэж хайлтын системээс хайгаад л та шууд бүтээх боломжтой. Мэдээж гол хэсгээс нь хүссэн хэмжээгээрээ бөмбөлгүүд уяарай.

Мико үүнийг бүтээснээрээ хүүхдүүддээ хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүйг харуулах гэж хичээсэн гэдэгт итгэлтэй байна.

 

Байшингийнхаа ширхэг үртсийг ч хайрладаг Карл таягтаа яагаад газрын теннисний бөмбөг угласныг мэдэх үү? Карл ч гэлтгүй настай хүмүүс ихэвчлэн энэ үйлдлийг нэмэлтээр хийдэг. Учир нь дуу чимээ гаргахгүй, бас шалыг гэмтээж элэгдэхээс сэргийлдэг байх нь.

Мико ч бас гал тогооныхоо сандлыг 4ш газрын теннисний бөмбөгийг голоор нь 4 хувааж зүсэн дуурайлгаад амжжээ. Хүүхдүүд нь их л гайхаж асуусан байхдаа.

 

Ингээд сүүлийн гол дүр бол хөгжилтэй снайп шувуу Кэвин. Мико түүнийг гэртээ үүрд найзаа болгон хадгалахаар хөөсөнцрийн үйлдвэрт тусгайлан захиалсан гэнэ шүү. Мэдээж хоргүй будаг ашиглан дуурайлган буджээ.

Ан амьтад гэдэг хэн бүхний үнэнч нөхөр байдаг гэх санааг илэрхийлсэн Кэвинийн дүр охидын хайрыг яах аргагүй татжээ.

 

Микогийн гэр бүл түүний сэтгэл үнэртсэн төлөвлөгөөнд гүнзгий орсон агшин 🙂

 

Юнивишнтэй кино үздэг өдөр, хайртай дотнын хүмүүстэйгээ Бямба гараг бүр кино үзэж хэвшицгээе

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна7 цаг 1 минутын өмнөТүргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?7 цаг 4 минутын өмнөӨнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно7 цаг 8 минутын өмнөХалхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа7 цаг 9 минутын өмнөТрамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ7 цаг 10 минутын өмнөТөсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв7 цаг 11 минутын өмнөХайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.