У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ


3-р сарын 6
15 цаг 01 минут

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.

 Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм. Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ. Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олон улс өндөр үнэлж байдгийг онцлов.

Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд тухайн байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай гэж Ерөнхийлөгч үздэг. Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон юм. Тэрбээр эмэгтэй ахлагч нарын ажил үйлс, бодлого, зорилтыг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн эх орныхоо аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэж байгаа ахлагч нарт болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д 500 гаруй алба хаагч оролцож байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байна. Сүүлийн гурван жилд эмэгтэй ахлагч нараас 21 хүн гадаадын улс орнуудад мэргэжил дээшлүүлж, 130 гаруй нь гадаад хэлний дамжаанд суралцсан бөгөөд 93 ахлагч магистр, нэг ахлагч докторын зэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 100 орчим эмэгтэй ахлагч иргэний мэргэжил эзэмшдэг гэсэн судалгаа гарчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:495.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна5 сар 14. 15:47ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав5 сар 14. 15:40“Авлига хорооллын хоёр блокийг нураана”5 сар 14. 12:35АН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна5 сар 14. 12:34"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг засах тул нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35 зэрэг долоон чиглэлийг түр өөрчилнө5 сар 14. 12:33Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана5 сар 14. 12:32"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"5 сар 14. 12:31Есөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалаа болно5 сар 14. 12:24“Даль цэцгийн баяр” Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын эвент болон өргөжиж байна5 сар 13. 16:28"Эхийн алдар" одон олгох шалгуурт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 13. 16:25
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.