Apple ID-ийн нэрийг өөрчилнө


3-р сарын 1
14 цаг 49 минут

 Apple компани хэрэглэгчийн бүртгэлийг шинээр үүсгэх хаяг буюу Apple ID-ийн нэрийг Apple Account болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай MacRumors цахим хуудас компанийн эх сурвалжийг эш татан мэдээлэв.

 Apple-ийн цахим хуудсаар бүртгэлийн мэдээллийг шалгахын тулд шинэ нэрийг хэдийнээ ашиглаж эхэлжээ. Тус компани оны сүүлчээр iOS 18 болон macOS 15 үйлдлийн системийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд шинэ үйлдлийн системүүд гарахтай зэрэгцэн Apple ID-г өөрчлөх аж. Гэхдээ ингэж өөрчлөхийн шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Тус компани шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэхээсээ өмнө шинэ нэрийн хэд хэдэн хувилбарыг судалж байгаа тул Apple Account гэж нэрлэх нь эцсийн хувилбар биш байж магадгүй. 

 Apple-ийн хэрэглэгчийн хаягийг AppStore, iCloud, Apple Music зэрэг үйлчилгээнүүдэд нэвтрэхэд ашиглагддаг. 

 Тус компани нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Brand Finance” компаниас танилцуулдаг хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Apple-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 74 хувиар өсөж, 517 тэрбум долларт хүрснээр  Microsoft, Google, Amazon гэсэн өрсөлдөгчдөө ардаа орхижээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.