"Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо"


3-р сарын 1
14 цаг 36 минут

Монголд эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д өнөөдөр боллоо. 

Стереотактик туяаны мэс заслын эмчилгээ, түүнийг хийж гүйцэтгэх өндөр нарийвчлалтай шугаман хурдасгуур аппаратыг суурилуулж, хорт хавдрын эмчилгээнд шинээр нэвтрүүлж байна.

Түүнчлэн ХСҮТ-д анх удаа тархи, нуруу нугасны хавдрын дурангийн мэс засал навигацийн системийг нэвтрүүлж буйг онцолж байлаа. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Олон өвчтөн энэхүү эмчилгээг хийлгэхийн тулд гадаад руу явдаг байсан. Харин одоо тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг эх орондоо хийх боломжтой болж байна. 

Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтаас

  • Тархи, нугасны хавдрууд
  • Толгой, хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ
  • Тархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар
  • Эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээний арга нь Монгол Улсад нутагших, цаашид монгол хүмүүс энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн статистик мэдээллээс харахад гадаад улс орнуудад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн 30 орчим хувь нь мэдрэлийн болон хавдрын шалтгаант тархи, нугасны стереотактик туяаны мэс засал хийлгэсэн гэх судалгаа бий.

Өмнө нь тархи, нугасны хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжгүйгээс гадаад орныг зорин эмчлүүлэхээр цаг хугацаа алдаж, санхүүгийн асар их дарамтад ордог байсан" хэмээн ярилаа. 

"Австрийн Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр аппарат суурилуулж байгаа"

 
 
 

Үргэлжлүүлэн "Монгол Улс, Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2019 онд Монгол Улсад анхны хоёр шугаман хурдасгуур суурилагдаж, эмчилгээ хийж эхэлж байсан. 

Одоо дэлхий дахинд хэрэглэгдэж буй орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн гурав дахь шугаман хурдасгуур аппарат суурилагдан нээлтээ хийж байна.

Австрийн Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр аппарат суурилуулж байгаа" гэв. 

Өнөөдөр цөмийн технологийн нэг шинэ урсгал, орчин үеийн дэвшил ХСҮТ-д нэвтэрч байгааг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав хэлсэн юм. 

Мөн тэрбээр "Хавдрын импакт" гэх үнэлгээний баг тавдугаар сард Монгол Улсад ирж ажиллах гэж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ "2022 оныг 2023 онтой харьцуулахад хорт хавдраар өвдсөн хүний тоо 400-гаар цөөрсөн байна. Өөрөөр хэлбэл 400 хүний амь нас аврагдсан гэсэн үг. 

Хэдийгээр өргөн хүрээтэй маш том зүйлийг нэг дор хийж чадахгүй ч бидний бодлого зөв байгаагийн тод илрэл дээрх тоогоор илэрхийлэгдэж болох юм" гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.