“Эмэгтэй экспортлогчдыг дэмжих олон улсын сан”-г нээв


3-р сарын 1
14 цаг 20 минут

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “SheTrades Summit” өндөр дээд хэмжээний уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болж байна. Энд манай улсаас "Ханбогд кашимер" компани, “Голомт” банк, “Тэсо” групп гэсэн 9 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож байна.

 Төлөөлөгчдийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар хүлээн авч уулзлаа. Тэрбээр, булангийн орнуудад Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар санал солилцож, дотоодын, үндэсний үйлдвэрлэгч нартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

 Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн Худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн 13 дахь удаагийн худалдааны сайд нарын хуралдаан болж, “Цахим эдийн засаг дахь Эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан”-г нээв.

50 сая ам.доллароор нээсэн олон улсын энэхүү сангаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр улс орнууд хамтарч ажиллах юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас тус сангийн үйл ажиллагаанд 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа тус улсын Гадаад худалдааны сайд Тани Ахмед Ал Зэёоди илэрхийллээ.

Манай улс уг сангийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх “She Trades Mongolia” төв Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дээрх сангийн үйл ажиллагаанд хамруулах боломжийг бүрдүүлэн хариуцан ажиллахаар боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эрх баригчид үнэнд гүйцэгдэж түлшээ солих болов7 минут 29 секундын өмнөУкраины дайны явцыг өөрчлөхийг НАТО-гийн орнуудад уриалав9 минут 43 секундын өмнөЭрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос 445.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ16 минут 21 секундын өмнө"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд 10 орны уран бүтээлчид оролцож байна17 минут 54 секундын өмнөӨсвөрийн уран нугараачид Монте Карлогоос "Алтан алиалагч" цом хүртжээ1 сар 23. 17:31Хогны уутан дотроос хоёр мянган жилийн өмнөх хөшөө олджээ1 сар 23. 17:30Төрийн өмчит компанийн засаглалд далайцтай реформ хийнэ1 сар 23. 17:29Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна1 сар 23. 17:28Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо1 сар 23. 17:27Оросууд сураггүй бологсдоо хайх ажил эхлүүлэв1 сар 23. 17:26БНХАУ-ын Засгийн газар Хамтын сан, даатгалын компаниудыг хувьцааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэл өгөв1 сар 23. 17:25Н.Учрал: Өөрийг нь томилсон хүн рүү залгаж аврал эрдэг тогтолцоог халах хэрэгтэй1 сар 23. 17:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.