Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нэвтрүүлэв


2-р сарын 29
15 цаг 52 минут

БШУЯ-наас “Боловсрол-Их өгөгдөл (Big Data)-AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийг зохион байгууллаа.  

Нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,  Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем “Боловсрол-Их өгөгдөл (Big Data)-AI (Artifical Intelligence)” төслийн зөвлөх Др.Ражу Варанаси болон боловсрол, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд оролцов.   

БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд тус нээлтийн үеэр салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлснийг олон нийтэд танилцуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачилгыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм. 

Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байна. 

Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна.  

Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам боллоо.  

Цаашдаа энэхүү хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хичээлд нь явуулахгүй байхыг зөвлөлөө1 цаг 39 минутын өмнө“Орон сууцны холимог хороолол байгуулж, ялгаатай орлоготой хүмүүсийг нэг дор амьдруулъя”1 цаг 39 минутын өмнөОслоос жилийн дараа 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээв1 цаг 40 минутын өмнөСурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ1 цаг 42 минутын өмнөБ.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов1 цаг 42 минутын өмнөЭрх баригчид үнэнд гүйцэгдэж түлшээ солих болов1 цаг 53 минутын өмнөУкраины дайны явцыг өөрчлөхийг НАТО-гийн орнуудад уриалав1 цаг 55 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос 445.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ2 цаг 2 минутын өмнө"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд 10 орны уран бүтээлчид оролцож байна2 цаг 3 минутын өмнөӨсвөрийн уран нугараачид Монте Карлогоос "Алтан алиалагч" цом хүртжээ1 сар 23. 17:31Хогны уутан дотроос хоёр мянган жилийн өмнөх хөшөө олджээ1 сар 23. 17:30Төрийн өмчит компанийн засаглалд далайцтай реформ хийнэ1 сар 23. 17:29
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.