Олон улсын Монгол судлалын XVI бага хурал АНУ-д боллоо


2-р сарын 14
12 цаг 03 минут

“Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVI бага хурал” АНУ-ын Смитсониан хүрээлэнд энэ сарын 2-3-нд амжилттай болсон тухай ГХЯ мэдээлжээ. 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаач оролцсон байна. 

Монгол Улсаас СУИС, "Сити" их сургууль, Монгол Улсын консерватори, Оуэн Латтимор судлалын төвийн нийт 33 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.  

Элчин сайд Ө.Батбаяр бага хурлыг нээж хэлэхдээ, АНУ монгол судлалын баялаг түүх, өв сантай, дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурлыг тогтмолжуулан өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 5 жил тутам зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтний их хурлыг гурван жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу, Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ГХЯ, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна гэв.

Бага хурлын үеэр “Монголын түүх”, “Уран зохиол”, “Соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Оуэн Латтимор судлал”, “Номын сан ба мэдээллийн технологи”, “Жендэрийн асуудал”, “Боловсрол” зэрэг салбар хуралдаан болжээ. Түүнчлэн, Смитсониан хүрээлэнд Монголын Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн “Mongolia Captured” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ.

Зочид төлөөлөгчид конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах Монголтой холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцсан байна. Энэ удаагийн хурлыг АНУ-ын соёлын салбарын хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг “Смитсониан институт” хүрээлэнд зохион байгуулснаар онцлог байсныг ГХЯ-наас мэдээллээ. 

Хоёр өдөр үргэлжилсэн хуралд, нийт 150 гаруй зочид төлөөлөгч оролцжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.