Алтай Таванбогдод 260, Говийн их дархан цаазат газарт 185 боодол өвс тавьжээ


1-р сарын 25
14 цаг 03 минут

Байгаль, цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс болж зэрлэг ан амьтны идэш тэжээл хомсдох, тоо толгой хорогдох, устаж үгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлж төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон ажил хийж байна. 

Энэ жил ихэнх нутгаар өвөлжилт хүндэрсний улмаас ан амьтны идэш, тэжээл хомстож айлын хот, суурин газарт орж ирэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын “Шивээт хайрхан”, “Талдгийн их уул”, “Сонгионт”, “Мухар”, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, ”Б” хэсэг, “Хүрэнхайрхан”, “Хармагнай” орчимд Аргаль, Янгир, Халиун буга зэрэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг тэтгэх зорилгоор зургаан удаагийн давтамжтайгаар найман газарт 260 боодол өвс, есөн тонн давс тавьсан байна. 

Түүнчлэн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн нийт нутаг дэвсгэрт хяналт шалгалт, мониторинг хийжээ. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт их хэмжээний цас тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаан цастай байна. Тэгвэл Хонь ба Тахь усны баянбүрд газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 25 тахь сүргийн 273 тоо толгойд 185 боодол өвс тавьжээ.

 

Ташрамд дурдахад, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт Говь-Алтай, Ховд аймгийн таван сумын нутаг дэвсгэр хамаардаг юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ2 цаг 15 минутын өмнө"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"2 цаг 16 минутын өмнө"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана2 цаг 17 минутын өмнөМ.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя2 цаг 18 минутын өмнө"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"2 цаг 19 минутын өмнө“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ2 цаг 24 минутын өмнөСонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ2 цаг 25 минутын өмнөЗасгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав2 цаг 26 минутын өмнөГурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ2 цаг 27 минутын өмнө“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно2 цаг 28 минутын өмнөХянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.