Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо


1-р сарын 16
14 цаг 31 минут

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

 Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөөд байна. “Өвлийн Давос” хэмээх энэ арга хэмжээ энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно1 минут 7 секундын өмнөС.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн4 минут 5 секундын өмнө5.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна6 минут 4 секундын өмнөЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав12 минут 37 секундын өмнө“Авлига хорооллын хоёр блокийг нураана”3 цаг 18 минутын өмнөАН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна3 цаг 19 минутын өмнө"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг засах тул нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35 зэрэг долоон чиглэлийг түр өөрчилнө3 цаг 20 минутын өмнөД.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана3 цаг 21 минутын өмнө"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"3 цаг 22 минутын өмнөЕсөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалаа болно3 цаг 29 минутын өмнө“Даль цэцгийн баяр” Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын эвент болон өргөжиж байна5 сар 13. 16:28"Эхийн алдар" одон олгох шалгуурт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 13. 16:25
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.