П.Золжаргал: "Баавгай болохсон" кинонд нийгмийн олон асуудлыг хөндөхийг зорьсон


1-р сарын 11
15 цаг 47 минут

 Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" уран сайхны киноны Монгол дахь нээлт энэ сарын 12-нд болно. Тус киноны найруулагч П.Золжаргал болон гол дүрд тоглосон С.Батзориг, Ү.Батцоож, Б.Номинжигүүр, Б.Төгөлдөр, Б.Батмандах нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Киноныхоо талаар найруулагч П.Золжаргал "Анх утааны эсрэг жагсаал болж байх үед киноныхоо санааг бодож олсон. Зохиолын дүрийн хөгжүүлэлт, санхүүгийн асуудлаа зохицуулах зэрэг урт аяллыг даваад 2022 оны эхний сард зураг авалтаа эхэлсэн юм.

Зураг авалтын ажил гурван сар үргэлжлээд өнгөрсөн оны хоёрдугаар сард киногоо дуусгасан. Эхлээд Каннын кино наадам руу явуулж, хоёр сарын дараа тус кино наадамд шалгарсныг зарласан.

Энэ киног амжилттай бүтээхэд 20 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүн дэмжлэг үзүүллээ. Ихэнх зураг авалтыг Дэнжийн мянгад хийсэн. Харин өнгө засалт, эвлүүлэг, дууны найруулгыг Францад хийсэн. Монгол, Франц, Швейцарь, Катар дөрвөн улсын хамтын ажиллагааны хүрээнд киногоо амжилттай бүтээсэн.

Нийгмийн олон асуудлыг нэг кинонд багтааж харуулах гэж хичээлээ. Агаарын бохирдол, ажилгүйдэл, хүүхдийн эрх зөрчигдөж буй гээд олон асуудлыг хөндсөн, үүний шийдлийг нь харуулахаар зорьсон бүтээл юм.

Кино маань Францын 100, Швейцарийн 27 кино театрт нээлтээ хийсэн. Цаашлаад Англи, Австри, Герман, Итали, Тайваньд гаргахаар төлөвлөж байна" гэж онцоллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус киноны гол дүр Өлзий (Ү.Батцоож) - гийн багшийн дүрд тоглосон жүжигчин С.Батзориг киноныхоо талаар "Анх найруулагч маань кинонд тоглох санал тавьсан. Миний хувьд ихэнхдээ инээдмийн төрөлд тоглодог учраас эргэлзэж байсан ч зөвшөөрсөн.

Киноны арын албаныхан бүгд 20-30 насны залуучууд байлаа. Бүгд маш сайн кино хийхээр зорьсон тул ямар нэг хүндрэл байсангүй" гэв.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө9 цаг 43 минутын өмнөJessi Монголд: Солонгосын хамгийн хүчтэй эмэгтэй артистуудын нэг Улаанбаатарын тайзнаа9 цаг 44 минутын өмнөХаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна9 цаг 46 минутын өмнөЕвроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы төлөөлөгчид Чойжин ламын сүм музейд зочиллоо9 цаг 49 минутын өмнөГол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна9 цаг 49 минутын өмнөНийслэлийн төсвийн зарлага 4.5 их наяд төгрөгт хүрч, 32 хувиар өссөн9 цаг 54 минутын өмнөМанай улсад 46 мянган цусны идэвхтэй донор эрүүл мэндийн салбарыг дэмжиж байна9 цаг 58 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа6 сар 15. 13:52Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ6 сар 15. 13:49Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.