Монгол туургатны түүх соёлын их өв монгол хэл бичгээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг


1-р сарын 11
15 цаг 46 минут

Монгол хэлний тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төрийн албан хэргийг монгол ба кирилл хос бичгээр хөтөлж эхэлнэ. Ердөө ганцхан жилийн дараа монголчууд шинэ хуучин хоёр бичгээ аль алийг нь хэрэглэж чаддаг хос бичигтэн болоход бэлэн үү?  

Хэдийгээр монголчууд хэдэн зууны туршид тогтвортой, өргөн хэрэглэж ирсэн монгол бичгээ 1940-өөд онд тухайн цагийн нөхцөл байдалд захирагдан кирилл бичгээр солих болсон ч өнөө хэр өөрийн монгол бичгээ авч үлдэхийг ихэд эрхэмлэсээр байгаа билээ. 2025 оноос төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна гэж буй. Үүний цаад агуулгыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай ч холбож ойлгож болох юм.  

Монгол хэлний тухай хууль, Засгийн газрын тогтоол, "Алсын хараа-2050" гэх мэт баримт бичгүүдэд хос бичигтэн болох тухай тусгасан. Гэхдээ эдгээр баримт бичгүүд гарахаас нэлээд өмнө буюу 1985 онд ч монгол бичгийн талаарх эрх зүйн баримт бичгүүд гарч байсан байдаг. 1990-ээд оны эхээр монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөн өрнөж, 1994 оноос албан ёсны бичиг болгохоор төлөвлөж байсан боловч хэрэгжиж чадаагүй юм. Нэг ёсондоо монголчууд эргээд монгол бичигтэн болох бэлтгэлээ олон жилийн өмнө эхлүүлж байжээ. Энэ бол ганц хоёр жилийн өмнөөс ярьсан сэдэв, зорьсон ажил биш гэсэн үг. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах шалтгаан хийгээд ийнхүү монгол бичгийг хэрэглээнд буцаан оруулж ирэхийн ач холбогдол юу юм гэдгийг олон талаас тайлбарлаж болох билээ. Тэдгээр олон учир холбоосын хамгийн гол нь хэл ба бичиг үсэг бол аливаа улс үндэстний оршин байхын нэгэн тулгуур баталгаа нь гэсэн ойлголт. Ерөөс өөрийн гэсэн бичиг үсгээ уламжлан авч яваа бол тухайн улс үндэстэн бахархах зүйлтэй үндэстэн мөнөөс мөн гэсэн үг. 

 Хэл шинжлэлчид, “Аливаа үндэстний оршин тогтнох гол баталгаа нь хэл бичиг нь бөгөөд хэл бичгийн өв сангүй болох аваас тухайн үндэстэн устан арилах том шалтгаан болдог” гэх онолыг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Эх соёлыг өргөн хүндэлдэг хэн бүхэн үүнтэй санал зөрдөггүй. Монголчууд өөрийн гэж өмчлөх бичиг үсэгтэй хамгаалан хариуцах өв соёлтой улс түмэн.   

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтөний зохион хэрэглэж ирсэн маш олон бичиг үсгийн дотроос хэлбэр янз, түүх зэрэг бүхий л талаараа давтагдашгүй өвөрмөц бичиг. Дээрээс доош бичдэг, зурлага бүр өөрийн нэршилтэй байдаг онцлогтой содон бичгээ монголчууд 6-7-р зууны үед Төв Азийн иран угсааны согдуудаас авч, монгол хэлнийхээ онцлогт тааруулан өөрчилж хэрэглэх болсон гэж үздэг. Монгол бичиг нь Монголын Эзэнт гүрний үед дөрвөлжин бичгийн хамт албан ёсны бичиг байсан агаад түүнээс хойш ч албан ёсны бичиг үсэг байсаар XX зууны дунд үед хүрсэн байдаг. Арамей гаралтай согд бичгээс салбарласан бичгээ монголчууд өнөөдрийг хүртэл хөгжүүлэн хэрэглэсээр байна. Согд, уйгур нар өөрсдийн үүсгэсэн бичгээ орхин араб бичигтэн болцгоож, яван явсаар согд үндэстэн, уйгур улс ч үгүй болсноос үзэхүл үсэг бичиг нь улс түмнээ оршоон байлгах хүч ямар ихийг илтгэнэ. 

Хүн төрөлхтөн 5000 жилийн өмнө бичиг үсгийг зохион хэрэглэж байсан талаар эрдэмтэд өгүүлсэн байдаг. Монголчууд түүхэндээ уйгур, соёмбо, дөрвөлжин, тод вагиндра гэх мэт 10 шахам бичгийг өөрийн болгон хэрэглэж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн урт удаан оршиж байгаа нь монгол бичиг. Монгол үндэстний өөрийн гэсэн онцлогийг шингээсэн бичиг үсэг. Энэ дэлхийн хамгийн гайхалтай, хамгийн урт удаан түүхтэй, онцгой өвөрмөц 7 бичиг үсгийн нэг нь монгол бичиг гэдэг. Их Монгол улсын албан ёсны бичиг байсан монгол бичиг бол монгол үндэстний мянга гаруй жилийн түүхийн гэрч баримт. 

 Дэлхийн бүх бичиг үсгийн дотроос ганцхан монгол бичиг л дээрээс доош нуруу дагуулж бичдэг босоо хэлбэртэй бичиг. Энэ нь монгол хүний сэтгэлгээний өвөрмөц байдал, ахуйн болон оюуны соёлтой нь холбоотой хэмээн тайлбарлах нь ч бий. Түүнчлэн монголчуудын бэлгэдэл зүй, гүн ухааны сэтгэлгээ, оюуны соёлтой ч нягт холбогдох томоохон бүтээл нь энэхүү гайхамшигт бичиг үсэг юм. Монгол бичгийн зурлага нар зөв эргэлттэй байдаг, бичих журам нарийн дэс дараатай зэргээс үзвэл бэлгэдэл зүйг бичиг үсэгтээ хүртэл шингээж авч явдаг, эртнээс оюуны асар их чадамжтай ард түмэн байсан гэдгийг тод харуулж буй хэрэг билээ.

 Ямар ч үндэстний бичгийн хэл ярианы хэлтэйгээ яв цав тохирох боломж байдаггүй. Бичгийн болон ярианы хэл нь хоорондоо үлэмж ялгаатай байх тохиолдол ч элбэг. Тиймийн учир шинэ үгээс ялгаатай, шууд хэрэглэхэд төвөгтэй, дүрэм бичлэг нь өөр гэх мэт шалтаг шалтгаан өөрсдийн бичиг үсгээ эргэн хэрэглэхгүй байх үндэслэл биш юм. Монгол бичиг үсгээ ашиглан хэрэглэх хугацааг хойшлуулсаар байх аваас бид мянган жилийн турш алдалгүй авч яваа бичиг үсгээ бүдгэрүүлэх магад билээ. Тиймээс үндэсний бичгээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад чиглэж төлөвлөсөн ажлуудаа шуурхайлах шаардлага нэн тэргүүнийх хэвээр байгаа юм. Аливаа хэлний хэрэгцээ, хэрэглээ нь нэмэгдэх тусам үнэлгээ дээшлэн сайжирна гэдэг. Тиймээс нийгмийн эрэлт хэрэгцээг төр засгийн бодлогоор нэмэгдүүлэх, монгол бичгээ хэрэглээнд оруулахыг системтэйгээр анхаарахыг чухалчлах нь зүй юм.

 Монгол туургатны хэдэн зууны түүх соёлын их өвийг тээж ирсэн үндэсний бичиг соёлоо сэргээн хэрэглэх, сурган судлуулах, өв соёлоороо бахархах, монгол хэл соёлоо үнэлж өвлүүлэх нь өнөөгийн монголчуудын үүрэг гэхэд болно.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44Нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудал өмнөх жилүүдэд ч удаа дараа хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр, нөөцийн махны үнэ өссөн, нөөц бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг асуудал үүнд нөлөөлсөн. Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч гэрээт компаниудын тооцоонд зөрүү гарсан, нөөцөлсөн гэх махны зарим хэсэг борлуулалтад гараагүй гэх асуудлыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл нийслэлээс 2027 оны нөөцийн мах бэлтгэлд нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн мах бэлтгэлийг нэг эх үүсвэрээс бус, арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийг гурван ангиллаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, арилжааны банкны зээлээр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Гуравдугаарт, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхээр тусгажээ. Эдгээр гурван эх үүсвэрээр бэлтгэгдэх маханд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, арилжааны банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна бондын эх үүсвэрээр мах бэлтгэх тохиолдолд ч арилжааны банкны зээлтэй дүйцүүлэн 12 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргажээ. Төсөвт тусгахаар санал өгсөн санхүүжилтийн задаргааг авч үзвэл, арилжааны банкны зээлийн эх үүсвэрт 6.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 7 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхэд 9.4 тэрбум төгрөг тусгахаар болсон байна. Харин үлдсэн 7.9 тэрбум төгрөг нь 2028 онд мах бэлтгэхтэй холбоотой аж. Тухайн онд ойролцоогоор 8000 тонн мах бэлтгэхээр төсөөлж байгаа бөгөөд мах бэлтгэлийг ес, аравдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүгийн хөнгөлөлтийг тусад нь тооцож, нийт 30.7 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар өгсөн мэдээллээр, энэ жил нийт 27 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцжээ. Үүнээс тавигдсан шаардлагыг хангасан 14 аж ахуйн нэгжтэй нийт 6000 гаруй тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Харин өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх чиглэлээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бондын эх үүсвэрээр мах бэлтгэх чиглэлд одоогоор нэг ч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэлийг гурван өөр санхүүжилтийн эх үүсвэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн ч бондын эх үүсвэрийн хүрээнд гэрээ байгуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм. Өмнөх жилүүдэд нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөцийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсэж, улмаар бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тооцоонд шалгалт хийх нөхцөл байдал бий болсон. Энэ удаад нийслэлээс нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.11 сар 25. 15:43Өмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ11 сар 25. 15:43Үндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно11 сар 25. 15:42"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ11 сар 25. 15:41Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 25. 15:41Махны үнэ өсөж, манжингийн үнэ буурчээ11 сар 25. 15:40Ажил хийдэг оюутан НДШ төлөхгүй байх боломжтой болно11 сар 25. 15:40Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина11 сар 25. 15:39ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХОЛБОГДОХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН БҮР БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ11 сар 25. 15:35Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.