Орчин үеийн Европын Холбооны архитектор Жак Делор таалал төгсжээ


12-р сарын 28
14 цаг 26 минут

Орчин үеийн Европын Холбооны /ЕХ/ архитектор гэгддэг, Европын Комиссын тэргүүн асан Жак Делор 98 насандаа таалал төгссөн тухай түүний охин мэдээлэв.

 

Ж.Делор холбооны хил хязгаарын дотор хүмүүс чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй урсах нэгдсэн зах зээлийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

 

Европын Комиссын тэргүүний албыг 1985-1995 оны хооронд хашиж байсан тэрбээр мөн Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврогийн үндэс суурийг тавьсан юм.

 

Харин интеграцын талаар эргэлзэж тээнэгэлзсэн байр суурьтай байдаг хүмүүсийн хувьд, ялангуяа Их Британид түүнийг Брюсселийн хөндлөнгийн оролцооны бэлгэдэл гэж үздэг байна.

 

Ж.Делорын охин Мартин Обригийн мэдээлснээр, эцэг нь лхагва гаргийн өглөө Парис дахь гэртээ унтаж байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 1981-1984 онд тус улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Делорыг “Францын нэрт төрийн зүтгэлтэн”, “Манай Европын эцэж цуцаагүй уран дархан” хэмээн магтан сайшаагаад түүний тууштай байдал, үзэл санаа, зөв шударга байдал нь бидэнд үргэлж үлгэр жишээ болсоор байх болно гэлээ.

 

Ж.Делор Европын Комиссын тэргүүний албыг гурван удаа хашжээ. Өдгөө уг албан тушаалыг хашиж буй Урсула фон дер Ляйен түүнийг “манай Европыг илүү хүчирхэг болгосон алсын хараатай хүн байсан” хэмээн мэдэгджээ. Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн хувьд, “манай Европыг бүтээн байгуулагчдын нэг хэмээн түүхэнд бичигдсэн агуу франц хүн, агуу европ хүн” хэмээн сайшаасан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13Ээрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ11 сар 5. 16:12Бага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ11 сар 5. 16:06"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"11 сар 5. 16:05Трамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна11 сар 5. 16:04Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува11 сар 5. 16:04Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ11 сар 5. 16:03Ариун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв11 сар 5. 16:03Зеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна11 сар 5. 16:02Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.