Онцгой гавьяа байгуулсан аврагчдыг 16 сая төгрөгөөр урамшуулав


12-р сарын 26
15 цаг 54 минут

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны тушаалаар онцгой гавьяа байгуулсан албан хаагчид мөнгөн урамшуулал олгож байх журмыг үндэслэн өнөөдөр /2023.12.26/ Онцгой байдлын байгууллагын нэр бүхий таван албан хаагчдад тус бүр 16 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын хөдөлмөр хамгаалал, техник, тоног төөхөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Гүррагчаа,  Архангай аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч усчин, ахлагч Р.Оргилсайхан, Булган аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын захирагч, хшууч Ж.Лхагважаргал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах алагч С.Мөнхбат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч А.Алтанбаяр нар энэхүү мөнгөн шагналыг хүртжээ.

Тэд Онцгой байдлын албанд 19-27 дахь жилдээ ажиллаж байгаа, ой хээрийн түймрийн голомтод 700 гаруй хоног үүрэг гүйцэтгэснээс эхлээд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаа, Турк улсад болсон газар хөдлөлтийн голомтод ажилласан, усанд боогдсон иргэдээ аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, амь насыг нь авран хамгаалсан ажиллагааг нь үнэлж, энэхүү мөнгөн шагналыг олгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно8 цаг 47 минутын өмнөС.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн8 цаг 50 минутын өмнө5.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэргийг шалгаж байна8 цаг 52 минутын өмнөЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав8 цаг 59 минутын өмнө“Авлига хорооллын хоёр блокийг нураана”5 сар 14. 12:35АН: МҮОНРТ-д тавьсан шаардлагын хариугаа өнөөдөр авна5 сар 14. 12:34"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг засах тул нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35 зэрэг долоон чиглэлийг түр өөрчилнө5 сар 14. 12:33Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана5 сар 14. 12:32"Санал авахын төлөө улс орныхоо эдийн засгийг золиослож болохгүй"5 сар 14. 12:31Есөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалаа болно5 сар 14. 12:24“Даль цэцгийн баяр” Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын эвент болон өргөжиж байна5 сар 13. 16:28"Эхийн алдар" одон олгох шалгуурт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 13. 16:25
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.