"Сургууль нь шатсан 220 хүүхдийг дотуур байр, албан газруудад анги гаргаж хичээллүүлнэ"


12-р сарын 12
17 цаг 01 минут

Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн сургуулийн хичээлийн байранд өнгөрсөн шөнө гал гарсан тухай мэдээлсэн.

Харин эдгээр хүүхдийн хичээлийг хэрхэн зохицуулах талаар тус сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэл өглөө.

"2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө 01:30 цагийн орчимд 220 хүүхдийн хичээлийн барилгад гал гарч, есөн ангийн багш сурагчдын ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, гал тогооны барилгын хамт галд өртөж шатлаа.

Сумын онцгой комисс хуралдаж, 320 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад албан газруудад анги танхимыг тохижуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна" гэв.

Тэдний мэдээлснээр уг сургууль нь 1972 онд ашиглалтад орсон палкан байшин бөгөөд 2014 онд засварлаж, 220 хүүхэд хичээллэдэг болгожээ.

Сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн галыг бүрэн унтраахаар ажилласныг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.