ШТС-ууд шатахуун хязгаарлалттай олгож байна


12-р сарын 8
12 цаг 54 минут
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттай олгож байна. Тодруулбал, зарим шатахуун түгээх станцууд өдөр 4-8 тонн шатахуун л иргэдэд олгож байгаагаа хэлсэн юм. ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, орон нутагт дизель түлш тасалдаад байгаа.
 
Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар хэлэхдээ “Хоригоос хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор  орж ирсэн. Үүний 7000 тонн нь Хятадаас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн.  Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90 мянган тонн байдаг. Өнөөдөр яагаад ийм байдал үүсэв гэхээр бид хоригтой, 21 хоногийн энэ хугацаанд нэг ч тонн дизель түлш, А-92 орж ирээгүй, бүх юмаа шавхсан.

Та нар сайн мэдэж байгаа ш дээ. Хоригийн нөлөө үргэлжилсээр байна. Хятад руу бид томоохон захиалга хийгээд өнгөрсөн Баасан гаригт мөнгийг нь аж ахуй нэгжүүд төлсөн. Дөрөв, тав хоногтоо нефтийн бүтээгдэхүүнүүд ороод ирэх байх. Тэгэхлээр бүгдээрээ тав, зургаан хоног ОХУ-аас орж ирсэн дизель дээр тэсэх хэрэгтэй байна.

Хятадаас хангалттай хэмжээнд импортолно. Гэхдээ бид нар энэнээс өөр арга зам байхгүй. Монгол Улс муу ажиллаад юм уу, эсвэл мөнгө байхгүй ч юм уу, аж ахуй нэгж нь буруу төлөвлөөд ч юм уу, асуудалд хайхрамжгүй байдлаар хандаад хажуугаар нь өнгөрөөсөн зүйл байхгүй” гэж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.