“Хархорум” олон улсын анхдугаар кино наадам нээлтээ хийлээ


12-р сарын 8
12 цаг 54 минут

Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Анх удаа зохион байгуулж буй тус наадмыг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулснаараа онцлогтой. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.  

Энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх тус наадамд Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо. 

Соёлын сайд Ч.Номин “Хархорум” наадмыг нээж үг хэлэхдээ “Кино урлаг бол хүн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний нэгэн илрэл бөгөөд урлагийн олон төрлийг өөртөө агуулснаараа ялгардаг билээ. Энэ ч утгаараа бид “Хархорум” наадмаар дамжуулан иргэдэд хүний эрхийн талаарх ойлголт, мэдэгдэхүүнийг дээшлүүлэх, нөгөө талаас олон улсад хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс гэдгээ кино урлагаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байна. Кино урлаг нь Соёлын яамнаас баримталж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд зүй ёсоор багтдаг билээ. Энэ утгаараа бид монгол уран бүтээлчдээ дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгын хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, үүгээр дамжуулан эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан салбар болгохоор зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа Засгийн газраас кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж кино урлаг дэмжих санг үүсгэхийн зэрэгцээ тогтмол үйл ажиллагаатай Кино урлагийн зөвлөлийг байгуулсан. Ингэснээр олон улсын кино бүтээлчдийг Монголын уран бүтээлчидтэй холбох, хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Гадаадын кино уран бүтээлчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлж дотоодын уран бүтээлчдээ дэмжиж, кино бүтээл туурвих таатай орчныг бий болгон ажиллаж байна. “Хархорум” олон улсын кино наадам цаашид цар хүрээгээ тэлж, олон улсын уран бүтээлчид энэхүү наадамд бүтээлээ сорин өрсөлддөг, хүсэн хүлээсэн дэлхийн хэмжээний наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Наадмын хүрээнд уралдаант болон уралдаант хэсэгт гурван уран бүтээлийг шалгаруулах бөгөөд “Хархорум” наадмын алтан цом, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

“Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”

“Шилдэг баримтат кино”

“Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл”-ийн шалгаруулна.

 

Түүнчлэн наадмын үеэр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд олон улсын уран бүтээлчдийн сургалтад хамрагдан туршлага судлах боломжтой. Энэ хүрээнд “Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь” мастер класс, “Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь”, залуу киночдод зориулсан сургалт, “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.